Билл Гэйтс Хятад Улс дэлхийн хөгжлийг ахиулах, шинжлэх ухаан технологийн инновацийг анхаарч байгаад таатай байна
2019-02-21 11:26:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нью-Йоркийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шюй Шинтан\ “Мелинда Гэйтс” сангийн ерөнхий захирал Билл Гэйтс энэ сарын 12-нд ил захидал нийтлэн, Синьхуа агентлагаар дамжуулан видео бичлэг илгээв. Билл Гэйтс Хятад Улс дэлхийн хөгжлийг ахиулахад хувь нэмрээ оруулж буйд талархахын зэрэгцээ олон улсын нийгмийн технологийн инновацийг анхааралдаа авч, дэлхийн асуудлуудыг шийдэх талаар уриалав.

Гэйтс видео бичлэгтээ өнгөрсөн жил Хятад улс дэлхийн хөгжлийг ахиулах тал дээр жинтэй хувь нэмэр оруулав гэв. Өнгөрсөн 40 жилийн турш Хятад улс ядуурлыг ангижруулах зэрэг тал дээр их амжилтад олж, ихээхэн хүчин зүтгэл гарган бусад улс орон, бүс нутгуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байна. "Гэйтсийн сан нь Хятад Улсыг үргэлж дэмжиж, хамтдаа дэлхийн ард түмэнд сайн сайхан ирээдүйг авчрах болно."

Гэйтс онцлон тэмдэглэхдээ, саяхан БНХАУ-д айлчлах үеэр тэрбээр дахин нэг удаа Хятадын инновацийн бодит байдлыг харсан. Хятадын аж ахуйн нэгжүүд инновацийн шилдэг бүтээгдэхүүнийг судлан бүтээсэн, Хятадын эрдэмтэд сүрьеэ өвчин зэрэг халдварт өвчний эсрэг шинэ эм бэлдмэлийг одоо яг судалж байгаа бөгөөд Хятад улс нь мөн Африкийн улс орнуудтай хөгжлийн туршлагаа хуваалцаж, эдгээр улс орнуудын эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн хувиргалтыг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг дэмжиж байна.

Гэйтс бичлэгээр дамжуулан билгийн тооллын тэргүүн сарын шинийн 8-д Хятадын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэв.

2019 оны Гэйтсийн ил захидал нь видео бичлэггийн хамт илгээгдсэн юм. Ил захидалдаа 2018 онд дэлхий даяар ядуурлыг бууруулах, өвчин эмгэгийн эсрэг тэмцэх зэрэг тал дээр чухал дэвшил гарсныг мэдэрсний зэрэгцээ дэлхийн анхаарлын төв болсон асуудлыг чухалд авч үзэн, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, бие эрүүл ухаан саруул байдал зэрэг асуудлаар илүү их анхаарч ажиллахыг уриалав.

Гэйтс хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийг аргацаахад хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэл, зам харилцаа, барилга байгууламжийн таван гол салбарыг 0 хаягдалтай болгох шаардлагатай бөгөөд дээрх салбарын хөрөнгө оруулалтад илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 2019 онд эдгээр орны Засгийн газрууд ДОХ, сүрьеэ болон хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Гэйтсийн сан санхүүжүүлт оруулахаа илэрхийлээд, энэ бол дэлхийн эрүүл мэндийн салбарын хамгийн сайн бодлого болно гэв.

Ил захидалдаа бас шинжлэх ухаан технологийн инновацийн талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, генетикийн шинжилгээ, хүлэмжийн хийн ялгаруулалтын эх үүсвэрийн судалгааг дэлхийн сайн сайхан байдлыг буй болгох талын ач холбогдлыг дурдсан байна.

"Сүүлийн үед ирээдүйд өөдрөг үзэлтэй байсаар байна уу гэж бид нараас хүмүүс байнга асууна. Бид тийм байна гэдэг хариулт өгдөг" гэж ил захидалдаа бичив. Ингэж хариулахын шалтгааны нь бид инновацийн хүчин чадалд байна гэдэгт итгэж байгаа юм. Нэн чухал нь бид ил захидалдаа дурдсан агуулга бүрт мянга мянган хүмүүсийн оюун санаа, нөөц бололцоо, тэр ч байтугай амь нас гээд бүх зүйл багтаж байна. Бид бүх хүчин чадлаа дэлхийн хөгжлийн хандлага руу чиглүүлнэ" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124145470