Ляонин муж “Гурвыг ахиулах”-ыг бүх талаар хэрэгжүүлж сэргэн мандсан шинэ байдалтай боллоо
2019-02-19 16:05:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Мөгдөний энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жэньхүн, Ли Жэн\ Бэньшигийн ган төмрийн группын ажилчин ган хавтангаа цэгцэлж байгаа нь \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Пань Юйлүн\

“Нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай шинэчлэлтийг ахиулж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлт хөгжлийг ахиулж, боловсон хүчний овор суртлын хувиралтыг ахиулах хэрэгтэй”. Ляонин мужийн эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их дарамт тулгарч байсан үед 2017 оны 3-р сард БХАТИХ-ын 12-р чуулгын 5-р хурал дээр Ши Жиньпин дарга Ляонин мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцож, дээрх “Гурвыг ахиулах” шаардлагыг тодорхойлон дурдаж, Ляонин мужийн сэргэн мандахад чиглэл зааж, шавхагдашгүй хөдөлгөх хүчин хангажээ.

Хоёр жилийн турш Ляонин муж “Гурвыг ахиулах”-аар хуучин аж үйлдвэрийн баазыг бүх талаар сэргээн мандуулах алтан түлхүүр болгож, бүтцийг зохицуулан, шинэчлэлт хийж, овор суртлаа хувируулав. 2018 онд Ляонингийн үйлдвэрлэлийн нийт өртгийн өсөлт 5.7 хувь болж, мужийн эдийн засаг нь хамгийн хүндрэлтэй цаг үеэс салж, тогтвортой байдлаа батлахын дагуу урагш хөгжиж, сайн хөгжсөн хөгжлийн хандлагатай болов.

Хамгийн хүнд үүргийг үүрэглэн зоригтой урагшилна

Бэньшигийн ган төмрийн группын ажилчин хэвшүүлэх цехийн удирдах өрөөнөөс үйлдвэрлэлийн байдлыг шалгаж байгаа нь \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Пань Юйлүн\

"Хурал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн дурдсан “Гурвыг ахиулах” чухал зааврыг сонсоод дотор минь онгойж энэ бол даруй аж ахуйн нэгжийн ирээдүй мөн гэдэг сэтгэгдэл төрсөн” гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Бэньшигийн ган төмрийн группын ТУЗ-ийн дарга Чэнь Жижуан хоёр жилийн өмнөх байдлаа эргэцүүлэн хэлэхдээ сэтгэл нь догдолсон хэвээр байлаа. Тэр хэлэхдээ ган төмрийн ажил төрөл бол нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлт хийх чухал салбар. Бэньшигийн ган төмрийн групп компани бол хуучин аж ахуйн нэгж, улсын том аж ахуйн нэгж, Ерөнхий нарийн бичгийн даргын дурдсан “Гурвыг ахиулах” заавар бол нэгэн алтан түлхүүр, манай компанид өөрчлөлт хөгжлийн хүнд үүргийг үүрэглэн урагшлах замыг нээж өглөө гэжээ.

Ган төмрийн үнэ ханш дараалан унаж, Чэнь Жижуангийн дарамт асар их байсан үед нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлт хэмээх энэхүү уран нүүдэл хийж аж ахуйн нэгжээ бүх талаар сэргээн мандуулжээ.

Өнгөрсөн хэдэн жил Бэньшигийн ган төмрийн групп хоцронгуй болсон арван жижиг зуухаа нурааж, хоцронгуй үйлдвэрлэлийн хүчийг хаяж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн чанарын давуу талаа бадруулж чаджээ. Чэнь Жижуан хэлэхдээ 2017 оноос эхэлж манай компани алдагдлаа нөхөж ашиг олж, хэдэн удаа цалинг нь өсгөсөн ажилчид маш идэвхтэй ажиллаж байна гэжээ.

Доктор Лю Хүнлян бол Бэньшгийн ган төмрийн групп компанийн урьсан инноваци хийх гарамгай боловсон хүчин юм. Түүний хамт олноо дагуулан судлан бүтээсэн супер өндөр халуунаар давтах гангийн хүчдэл болон сунах чанар нь олон улсад тэргүүлж, шилдэг бүтээгдэхүүн нь Бээжингийн автомашины группын шинэ эрчим хүчний автомашинд бөөнөөр ашиглаж байна.

"Шинжлэх ухаан технологийн инноваци бол аж ахуйн нэгж тогтвортой өрсөлдөх чадвартай байх баталгаа болж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Беньшигийн ган төмрийн группэд 24 шинэ бүтээгдэхүүн бий болсон" гэж Лю Хүнлян хэлэв. Одоогийн байдлаар тус группын өндөр зэрэглэлийн ган хавтангийн нийлүүлэлтийн хамрах хүрээ нь дотоодын нэрт гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэр болон бие даасан автомашины брэндүүдийг бүгдийг хамарсан бөгөөд мөн Мерседес-Бенз, БМВ, Рено зэрэг 70 шахам хамтарсан аж ахуйн нэгжийг хамарчээ. Сүүлийн хоёр жилд Ляонин муж нь ган төмөр, нүүрсний салбарын үйлдвэрлэлийг хасах зорилтыг нарийн хэрэгжүүлж, 300 мянган тонноос бага хэмжээний нүүрсний уурхайнуудыг бүгдийг хаасан байна. Үүний зэрэгцээ мужийн бүх шатны Засгийн газрууд аж үйлдвэрийг үргэлжлэн хөгжүүлэх арга хайсан байна.

Фүшинь хотын хэши суурины Цэшэнд нүүрс их гардаг, хамгийн олондоо 13 нүүрсний уурхай ажиллаж байсныг цөмийг хаасан байна. Нүүрс олборлож байсан ажилчдын амьжиргааг дэмжихийн төлөө Хэши суурин тариалангийн нийлүүлэлтийн талын шинэчлэлтийг эрчимжүүлж, суурины засаг захиргааны 7 тосгоныг цөм өвөрмөц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй болгож, зах зээлийн ихээхэн хүрээллийг олжээ. Уурхайн ажилчин байсан Гао Гүйчан хэлэхдээ, “Одоо би усан үзэм тарьж байгаа. Орлого маань уурхай малтаж байснаа өндөр болжээ” гэв.

Хүнд хэцүү байдлыг даван туулж урагшилна

Бэньшигийн ган төмрийн группын ажилчин хайлуулах зуухны дэргэд хайлсан төмрийн температурыг хэмжиж байгаа нь \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Пан Юйлүн\

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн “Гурван нийлүүлэлт нэг аж ахуйн нэгж”-ийг салбарлуулах, компанийн бэлэнчлэхийг өөрчлөх зэрэг түүхийн үлдэгдэл асуудлыг шийдвэрлэж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн холимог өмчийн өөрчлөн байгуулалт хэрэгжүүлэн, “Хэзээд хөдөлшгүй”, “Бэлэнчлэх” байдлыг устгах зэрэг бол Ляонин мужид авч хэлбэл төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлтийн хүндрэлтэй асуудал байлаа.

Ляонин мужийн Төрийн өмчийн хорооны дарга Ли Вэй хэлэхдээ, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөн байгуулалт хөгжлийн шаардлагын дагуу Ляонин муж үзэл санаагаа үргэлжлэн чөлөөлж, “Хүлээх, түших, авах” байсан байдлаа хаяж, “Зоригтой хийж тэмцэх” болгож, хүндрэлтэй байх тусам улам урагшлах эрч зоргоор шинэчлэлтийг гүнзгийрүүлж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хүчирхэгжүүлж, шилдэгжүүлж, хөгжүүлж түүнийг Ляонин мужийг үнэнхүү сэргээн мандуулах “дагуулагч” болгожээ.

Үйлдвэрийн бэлэнчлэхийг шинэчлэх бол хэдэн зуун мянган хүний амин чухал ашиг сонирхолтой холбогдох бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлт хөгжлийн заавал даван туулууштай зүйл, гэхдээ шинэчлэлтийн өөрийн өртөг асар их болохоор хойшлуусаар ирсэн байлаа. 2018 онд Ляонин муж шинэчлэлтийг буцаж гуйвшгүй хийжээ. Одоогоор аж ахуйн нэгжийн шинж чанарыг тогтоох, шинэчлэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, ажилтнуудын хир хэмийг тодорхойлох болон тэднийг төвхнүүлэх зэрэг төслүүдийг боловсруулаад бэлэн болсон байна.

Энэ оны 1-р сарын 4-нд Ляонингийн боомтын групп байгуулагдаж, дотоодын ачаа тээвэрлэлтийн компанийн эхний аравт жагсаж байгаа, Далянь боомт, Инкөү боомт зэргийг Худалдаачин урих группээс нэгдэлтэй удирдах болжээ. Ляиаонингийн Боомтын группын ТУЗ-ийн дарга Дэн Рэньже хэлэхдээ, хувьцааны эрхийн олон талжихыг дагалдан тогтолцоо механизмд өөрчлөлт гарч, Лиаонингийн мянга гаруй километр далайн эргийн шугамуудаар тархаж байгаа олон боомтуудын ажил давхцаж, үнэ буулган өрсөлдөхөө больж, аж ахуйн нэгжүүдийн эрхлэлтийн үр ашиг ихээхэн өсөх боломжтой боллоо гэжээ.

Ляонин муж зоригтойгоор тэргүүлэн туршилт хийж, эрхлэлтийн чанартай байгууллагыг аж ахуйн нэгж болох шинэчлэлтийг бусдаас тэргүүлэн хийж, мужийнхаа хэмжээнд мужийн зэрэглэлийн 12 аж ахуйн нэгжийн групп болон хотын зэрэглэлийн 100 гаруй аж ахуйн нэгжийн групп байгуулж, шинэ тогтолцоо механизм тэдгээр “Алтан аягаа бариад” “бадарчилж байсан” байгууллагуудыг зах зээлийн эдийн засгийн тэнгист оруулж сорин шалгажээ. Ляонин мужийн Зам тээврийн хөрөнгө оруулалтын групп байгуулагдсаны дараа эд хөрөнгөө суутган хянасны дараа өмчийн өртөг нь ихээхэн нэмэгдэж 180 гаруй тэрбум юань байснаасаа 240 гаруй тэрбум болж, олон арван банк санхүүгийн байгууллага болон стратегийн хөрөнгө оруулагчид тус групптэй хамтран ажиллах хүсэлт гаргаж байна.

Хамгийн хүндрэлтэй хүмүүсийг бодож, нам болон иргэдийн сэтгэлийн холбоог нягтруулав

Доктор Лю Хүнлян бол Бэньшигийн ган төмрийн группын урьсан чадамгай боловсон хүчин, түүний хамт олноо дагуулан судлан бүтээсэн супер өндөр халуунаар давтах гангийн хүчдэл болон сунах чанар нь олон улсад тэргүүлж, шилдэг бүтээгдэхүүн нь Бээжингийн авто машины групп компаний шинэ эрчим хүчний авто машинд бөөнөөр ашиглаж байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлаг мэдээлэв\

78 настай Сүнь Жинжюй Ли Жяньтай уулзах бүр гараас нь бариад аз жаргалаар дүүрэн байлаа. Сүнь настан сонсголгүй, хэлгүй боловч түүний гараас бариад тавихгүй байгаа нь Ли Жяний мөрөн дэх үүрэг хүнд байгааг санагдуулдаг.

31 настай Ли Жянь бол Ляонин мужийн Ляоян хотын байгаль орчны газрын ажилтан, 2017 онд Дэнта хотын Хуазы суурины Янжайзы тосгоны намын үүрийн нэгдүгээр даргаар томилогджээ.

Сүнь Жинжюй настан төрөлхийн сонсголын бэрхшээлтэй, сард 200 юаний тэтгэмж авдаг. Гэтэл мөн тосгоны өөр нэг төрөлхийн харааны бэрхшээлтэй нэг ахмадын сарын тэтгэмж 325 юань байв. Адилхан хөгжлийн бэрншээлтэй байтлаа баталгаа нь яагаад адилгүй байна вэ гэдэг асуултад хариу олохын төлөө Ли Жянь тосгоны иргэдийн ажлын туслахаас учрыг асуужээ. Бодлогыг ойлгоогүйгээс Сүнь Жинжюй хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх аваагүйгээс нэгдүгээр зэрэглэлийн хөгжлийн бэрхшээлийн нөхцөл хангахгүй байв. Ингээд Ли Жянь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Иргэний ажлын газарт очиж үнэмлэх авч өгчээ.

Хөгжлийн бэрхшээлийн үнэмлэх болон илүү 125 юаний тэтгэлгийг Сүнь ахмадад хүргэж өгөхөд баярлахдаа нулимс бөмбөрүүлж, Ли Жяний гарыг бариад дохиж зангаж байлаа. Настны хүү бэр нь “Танд баярлаж байна гэдгээ хэлж байна” гэжээ.

2017 оны хоёр хурлын дараа боловсон хүчний суртлыг сайжруулах шаардлагыг сайтар хийхийн төлөө Ляоян хот намын гишүүн олон түмэнтэй холбоо барих ажиллагаа өрнүүлж, хотын 65 мянган боловсон хүчин болон нийт 49 мянган өрхийг ядуугаас ангижруулах ажлыг уялдуулан, намын гишүүн нэг бүр 5 айлтай холбоо барьжээ. Ляоян хотын намын дарга Ван Фэнбүө, “Боловсон хүчний үүрэг чиглэл бол олон түмэнтэй хамт байж, тэдний зовниж байгаа зүйлд санаа сэтгэл тавьж, тэдэнтэй хамт ажиллах явдал юм” гэлээ.

Хоёр жилийн турш Ляонин муж олон түмний хамгийн их шаарддаг, аж ахуйн нэгжийн хамгийн их хүсч байсан зүйлүүдийн эргэн тойронд олон арга хэмжээ хэрэгжүүлж, 12 мянга гаруй боловсон хүчнийг үндсэн шатанд томилж боловсруулав. 2018 оны эхээр Ляонин мужийн намын хороо мужийн байгууллагуудаас 12 мянган боловсон хүчин сонгож хот суурин тосгонд тушаал хариуцуулан гурван жил ажиллуулж, хөдөө тосгоны хөгжилд тусалжээ. Ляонин мужийн Шинэчлэл хөгжлийн хорооны боловсон хүчин Сан Ин болон Хөдөө аж ахуйн их сургуульд ажилладаг нөхөр Сүнь Чанчин хамт ядууг бууруулахаар Харчин зүүн гарын монгол үндэстний өөртөө засах хошуунд очиж намын даргаар ажиллажээ. Тус хошуу Мөгдөн хотоос 400 гаруй км зайтай, 3 настай охиноо яах билээ? Эцэстээ гэр бүлээрээ тэнд очицгоосон байна. Очоод нэг жил шахам болж байгаа Сан Ин, “Хийх зоригтой бол ямар ч хүндрэл бүхэн хүндрэл биш болно” гэжээ.

“НТХ зүүн хойт Хятадад хамгийн хүсэл найдлага тавьж байна”. ХКН-ын 19-р их хурлаас хойш Ши Жиньпин дарга 2013, 2017 онд хоёр хурлын үеэр Ляонин мужийн төлөөлөгчдийн дунд очиж хэлэлцүүлэгт оролцов. 2018 оны намрын үеэр Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга дахин зүүн хойд Хятадад ажил шалгаж, Мөгдөн хотод зүүн хойд Хятадыг сэргээн мандуулах ярилцах хурлыг хөтлөн хуралдуулж үг хэлэв. БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Газрын тосны группын Мөгдөн дэх салбар компанийн ерөнхий захирал Бай Шюефэн хэлэхдээ, “Энэ бол зүүн хойд Хятадын хөгжлийн чигийг заасан юм. Бид заавал Ерөнхий нарийн бичгийн даргын зааснаар хүчирхэг хөдөлгөх хүчин болж, хуучин аж үйлдвэрийн баазыг бүх талаар хөгжүүлж, бүх талаар сэргээн мандуулах хэрэгтэй” гэжээ.

Энэ бол 2017 оны 6-р сарын 13-ны өдөр авахуулсан Далянь боомтын Чингэлгийн гарам. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ян Чин\

Ли Жянь Дэнта хотын Хуазы суурины Янжайзы тосгоны иргэдтэй санал солилцож байгаа нь\ эх бичгийн гэрэл зураг\

2018 оны 9-р сарын 27-ны өдөр Хятадын Газрын тосны группын Мөгдөн дэх салбар компанийн ерөнхий захирал Бай Шюефэн сурвалжлагчид байдлаа танилцуулж байгаа нь. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лүн Лэй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124135673