Хятадын эрдэмтэд өрөөний бохир мананг арилгах "Цонхны ухаалаг шаа"судлан бүтээв
2019-02-15 16:55:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хэфэйн 2-р сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Шюй Хайтао\Саяхан, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Юй Шүхун нар "Нөлөөлөн автоматаар угсрах" аргыг судлан бүтээж, үйлдвэрлэхэд хурдан, бага өртөгтэй "Ухаалаг цонхны шаа"-ны материалыг судлан бүтээж, өрөөний агаарыг цэвэршүүлэх хэмжээ хамгийн ихдээ 99.65% хүрч, 50 секундад агаар дахь РМ2.5-ын өтгөцийг "Ноцтой бохирдолтой" байсныг цэвэр агаар болгож чаддаг. Америкийн “Эс” хэвлэлийн газрын эрдэм шинжилгээний сэтгүүл “iScience” түрүүхэн уг судалгааны бүтээлийг нийтлэв.

Агаарын бохирдол бол өнөөгийн хүн төрөлхтөний нийгмийг нөлөөлөх чухал асуудал болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний ажилтад тогтуун цахилгаан, полимерын ширхэгээр соруулан налдуулах зэрэг төрөл бүрийн төсөл дурдаж, өрөөнд дэгдэж байгаа бохир мананы бичил мөхлөгийг шүүрүүлэхэд зориулжээ. Гэтэл эдгээр хөтөлбөрөөр бүтээгдсэн "Ухаалаг цонх" дийлдэшгүй үнэтэй байдаг.

Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Юй Шүхун нарын судалгааны баг "Нөлөөлөн автоматаар угсрах" арга нь уламжлалт нейлон торыг үндэслэн супер том талбайтай уян хатан тунгалаг “Ухаалаг цонхны шаа"-ны материалыг судлан бүтээв. Танилцуулснаар 7.5 метр квадрат "Ухаалаг цонхны шаа"-ны өөрийн өртөг нь зуухан юань. Энэ материал нь термомомийн будагтай уялдуулан өрөөн дэх гэрэлтүүлгийн хүчдэлийг өөрчлөх мөртөө бас бохир мананг маш үр дүнтэй цуглуулан өрөөний агаарыг цэвэршүүлдэг.

Үүний зэрэгцээ энэ "Ухаалаг цонхны шаа" нь бохир мананг цэвэршүүлсний дараа, этанолд 20 минут дэвтээсээр цэвэршиж дахин ашиглаж болдог. Зуу гаруй удаа ашигласан ч түүний цэвэршүүлэх үр дүн тогтвортой хэвээр байдаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124120939