Хятад улс хоёр жил дараалан Сингапурт хамгийн олон удаа жуулчилсан орон болов
2019-02-15 11:59:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сингапурын 2-р сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Шяоюй\ Сингапурын Аялал жуулчлалын газрын 13-ны өдрийн зарласан тайлангийн үзүүлэлтээр, бүдүүвч тооцоогоор, Сингапур улс 2018 онд Хятадын жуулчдыг давхардсан тоогоор 3.417 сая хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсөв. Хятад улс хоёр жил дараалан Сингапурт хамгийн олон удаа жуулчилсан орон болов. Тайлангийн үзүүлэлтээр, 2018 онд Сингапур олон улсын жуулчдыг давхардсан тоогоор 18.5 сая хүлээн авч, өнгөрсөн оноос 6.2 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний гурван урирлын тоо баримтаар үндсэн баримжаа болгон бүдүүвч тооцоо хийхэд, Сингапурын 2018 оны аялал жуулчлалын нийт орлого өнгөрсөн оноос 1 шахам хувийн өсөлттэй бөгөөд 27.1 тэрбум сингапур долларт хүрэв \1 сингапур доллар барагцаагаар 0.74 ам. Доллар\

Тайлангийн үзүүлэлтэд харуулснаар, 2018 онд, Сингапурт жуулчлах хоёр дахь том орон бол Индонези, тус улсаас Сингапурт зорчсон зорчигчид давхардсан тоогоор 3.021 саяд хүрч, өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 хувиар өссөн байна.

Сингапурын Аялал жуулчлалын газрын дарга Чэнь Жяньлүн илэрхийлэхдээ, 2018 оны Сингапурын аялал жуулчлалын салбар сайн байгаа нь ихэвчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын эрэлт үргэлжлэн өсөлт, Сингапурыг холбосон нислэгийн тооны нэмэгдэл болон тус улсад зохиогдсон хүмүүсийн анхаарлыг татсан арга хэмжээтэй холбоотой гэв.

Сингапурын Аялал жуулчлалын газрын таамаглахаар, энэ жил тус улсын аялал жуулчлалын орлого 27.3—27.9 тэрбум сингапур доллар болтол нэмэгдэж, олон улсын жуулчид давхардсан тоогоор 18.7-19.2 саяд хүрэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124119624