Радио улам хөгжих боломжтой гэж үзэж байна
2019-02-15 08:13:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ЮНЕСКО-оос жил бүрийн энэ сарын 13-ныг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Дижитал холбооны өнөөгийн эрин үед радиогийн хэрэглээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодвол илүү өргөн байна. Радио нь тухайн цагт хүмүүст мэдээлэл хүргэхээс гадна том чухал асуудлаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлдэг. Радио зүйлсийн сүлжээ, 5G зэрэг шинэ технологийн хөгжлийн боломжийг алдалгүй өргөн хүрээг хамарсан, нарийвчилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх ёстой гэж шинжээчид үзэж байна.

2011 онд ЮНЕСКО жилийн бүрийн 2-р сарын 13-ныг боловсрол, үг хэлэх эрх чөлөө, олон нийтийн хэлэлцүүлэг хийхийг дэмжиж, байгалийн гамшгийн үеэр мэдээлэл түгээх зэрэг чадавхаа илүү ашиглах зорилгоор Дэлхийн радиогийн өдөр болгохоор зарласан юм. Энэ жил Дэлхийн радиогийн өдрийг "Яриа хэлэлцээ, багтаамжтай байх, энх тайван" сэдвийн хүрээнд зохион байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд гүйцэтгэсэн радио нэвтрүүлгийн үүргийг тэмдэглэхийг уриалжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 2019 оны Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ: "Радиогийн хэрэглээ хүчтэй хэвээр байна. Дижитал холбооны өнөөгийн ертөнцөд радиогийн хэрэглээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү байна. Радио хүмүүст цаг тутамд мэдээлэл хүргэж, зарим чухал асуудлаар хүмүүсийн ойлголтыг гүнзгийрүүлдэг. Рарио мөн хүмүүсийн харилцааны чухал индэр болдог бөгөөд өөрийн санал бодол, дургүйцлээ илэрхийлэх талбар болж, үүнд хүмүүс нэгдэж чаддаг. НҮБ-ын хувьд, ялангуяа энхийг сахиулах үйл ажиллагаанд радио нь дайны бүс нутгийн хүмүүст мэдээлэл хүргэж, тэдэнд итгэл төрүүлэх чухал арга зам болдог. Дэлхийн радиогийн өдөр тохиож буй энэ үеэр радиогийн яриа хэлэлцээ, багтаамжтай байдал, энх тайвны талаарх асар их хүчин чадлыг танин мэдэж байна" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124115535