Өвөр Монгол 1665 эрэгтэй гал сөнөөгчийг ажилд авна
2019-02-14 09:38:41 Эх сурвалж: Хөх хотын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Хүний нөөц нийгмийн хамгааллын танхимаас ойлгосноор, Онцгой байдлыг аргацаахыг удирдах яам, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрлөөр, ӨМӨЗО-ны үндэсний ерөнхийлсөн чанартай гал сөнөөж аюулаас аврах анги 1665 эрэгтэй гал сөнөөгчийг ил шалгалтаар ажилд авна. Үүнд: гал сөнөөж авран туслах ангид 350, Ойн гал сөнөөх ангид 1315 хүн ажилд авна.

Ойлгосноор, энэ удаагийн үндэсний ерөнхийлсөн чанартай гал сөнөөж авран туслах ангид нийгэм нийтээс гал сөнөөгч ил шалгалтаар ажилд авах бөгөөд угийн Цагдаагийн танхимын дэргэдэх Гал сөнөөх ангийг өөрчлөн Гал сөнөөж авран туслах анги болгон байгуулж, ӨЗО-д гал сөнөөж авран туслах ерөнхий анги, аймаг хотод Гал сөнөөж авран туслах салбар анги, хошуу шяньд гал сөнөөж авран туслах их анги болон гал сөнөөж авран туслах өртөө байгуулна. Ойн гал сөнөөх ангийг угийн Зэвсэгт цагаадгийн Ойн гал сөнөөх ангийг өөрчилж Их Хянган даваа \Хөлөн буйр хот, Ягши хот\, Хөлөн буйр хот, Улаанхад хот, Түнляо хот, Хянган аймаг, Шилийн гол аймаг зэрэг 6 аймаг хотод ойн гал сөнөөх салбар анги байгуулж, салбар ангийн дэргэд их анги, дунд анги, ерөнхий ангийн шууд харъяа байгууллага нь Хөх хот, Алшаа аймагт их анги байгуулж, Бугат хот, Ордос хот, Баяннуур хотод салбар анги байгуулна.

Ажилд авах гал сөнөөгчид дараах шаардлагыг хангасан байна: БНХАУ-ын иргэн, үндсэн хууль болон хууль тогтоомжийг сахиж ХКН-ын удирдлага болон социалист тогтолцоог хүрээлэх хэрэгтэй. Сайн дураасаа гал сөнөөгч болох хүсэлтэй. 18 наснаас дээш, 24 наснаас тоош \1994 оны 3-р сарын 1-нээс 2001 оны 2-р сарын 28-ны хооронд төрсөн\, их дээд сургуулийн жинхэнэ ангийн дипломтой бол 26 настай \1992 оны 3-р сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн\ байж болох ба гал сөнөөж авран туслах ажилд тулгам шаардагдаж байгаа онцгой боловсон хүчин бол Онцгой байдлыг аргацаахыг удирдах яамнаас зөвшөөрүүлсний үндсэн дээр насны хязгаарыг улам уртасгаж болно. Арван хоёр жилээс дээш боловсролтой. Бие махбод сэтгэцийн талаар эрүүл чийрэг. Ёс суртахуун сайтай. Хууль тогтоомжинд заасан бусад нөхцлийг хангаж зөвшөөрлөөр дамжин ажилд авах шаардлага хангасан бол, “БНХАУ-ын гал сөнөөж авран туслах журам”-ын заалтын дагуу, холбогдох гал сөнөөх цол гоно. Гал сөнөөгчдийн шилдэг боловсон хүчнийг шилэн сонгож гал сөнөөх их дээд сургуульд боловсрол хүртээж, төгссөний дараа нь зааварчлагч болгоно. Гал сөнөөгч 24 цаг жижүүрлэнэ. Үүрэг тушаалтай нь дүйцэж, ажлын онцлогтой нь нийцэх цалин хөлс олгоно. Тогтоолын дагуу өндөр настны тэтгэврийн даатгал, харъяалагдах газрын үндсэн эрүүл мэндийн даатгалд даатгуулж, төрийн албан хаагчидтай адил осол аварь эрсдэл шархдлын тэтгэлэг авах бөгөөд гал сөнөөж авран туслах ажлын онцлогийн дагуу эрсдэл шахрдлын нэмэлт даатгалын дүрэм байгуулна. Нөхцөл хангасан тохиолдолд, адилхан нөхцөлд орон нутгийн орон сууцын баталгааны бодлогыг түрүүлэн эдлэх эрхтэй. Тогтоолын дагуу амралт сувилалт, садан төрлөө эргэж үзэх, тэтгэлэг тохинуулал зэргийг хүртэнэ. Эхнэрээ ажил шилжүүлэх, хүүхдээ сургуульд оруулах, гадагш гарах, өвчин үзүүлэх зэрэг талаар тогтоолын дагуу хөнгөлөлттэй бодлого эдлэнэ. Орон нутгийн засгийн газар ажилд ороод 2 жил болсон гал сөнөөгчийн гэр бүлд хөнгөлөлттэй мөнгө буюу тус хүнд хөнгөлөлт үзүүлнэ. Гал сөнөөж авран туслах ажил болон бусад ажлуудад гавъяа байгуулсан бол гавъяа тэмдэглэж хөхүүлэх бөгөөд холбох хүртээмж олгоно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124112247