Сар шинийн баяраар бүх Хятадын хэмжээнд ноцтой осол гараагүй
2019-02-12 11:14:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юе Хаомин\ Өчигдөрийн 18 цаг хүртэл бүх Хятадын хэмжээнд ноцтой осол гараагүй, галын аюул, амиа алдсан ба эдийн засгийн шууд хохирлын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй хурьцуулбал тус бүр 19.7, 7.8 ба 13.6 хувиар буурав. Ойн ба талын түймрийн тоо өргөрсөн оны мөн үеэс 30 хувиар буурсан байна гэж Онцгой байдлын албанаас өчигдөр мэдээлэв.

Онцгой байдлын албаны холбогдох удирдах хүмүүсийн танилцуулснаар, сар шинийн баяраар уг байгууллага өдөр бүр жижүүр тохируулав. Салют буудах, иргэдийн хөл хөдөлгөөн ихтэйгээс болж үүсч болзошгүй аюулгүйн эрсдэл нэмэгдэх зэрэгт зориуулан бүх улсын хэмжээнд чухал газар, арга хэмжээ зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэв. Баруун өмнөд бүс нутгийн ойн түймэр гарах эрсдэл их байгаа байдалд чиглүүлэн галын эх үүсвэр, эргүүлдэн цагдан, түргэн тусламж, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийхийг шаардсан байна.

Сар шинийн баяраар шат бүрийн гал сөнөөх ангийнхан нийт 11.5 мянгал гол чухал баяр дурсгалын ажиллагааны талбайд жижүүр томилж ажиллуулсан ба давхардсан тоогоор нийт 14.6 мянган эргүүлийн машин ажиллуулав. Нийт 19 мянган удаа гал сөнөөх болон бачим байдлыг аргацаах ажилд оролцож, 8325 хүнийг авран шилжүүлж, 217 сая юаний өртөг бүхий эд хөрөгийг хамгаалсан байна. Ойн гал сөнөөх ангийнхан галын аюул ихтэй 22 бүс нутагт хүрч сахин суусан бөгөөд 29 удаагийн түймрийг унтрааж, үлдсэн 2 удаагийн түймрийг намдаажээ. Төрийн зэрэглэлийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг аргацааж авран туслах анги 50 удаа үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор 447 хүн, 81 гал сөнөөх тоног төхөөрөмж, машин оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124104063