Цагаан сарын амралтаар бүх Хятадын хүлээн авсан жуулчид давхардсан тоогоор 415 саяд хүрэв
2019-02-11 17:29:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ху Хао\ 10-ны Соёл аялал жуулчлалын яамнаас ойлгосноор, бүх Хятадын соёл аялал жуулчлалын байгууллагын тоо баримтыг хураангуйлбал, Хятадын аялал жуулчлалын хүрээлэнгийн \Соёл аялал жуулчлалын яамны тоо баримтын төв\ тооцоолсоноор, 2019 оны цагаан сарын хугацаанд хүлээн авсан нийт жуулчид давхардсан тоогоор 415 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.6% өсч, аялал жуулчлалын орлого 513.9 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2% өсчээ.

Гэр бүлийн аялал жуулчлал, настнаа хүндэтгэх аялал жуулчлал, хүүхэдтэйгээ аялан жуулчлах, соёл спортын аялал жуучлал зэрэг нь баяр дурсгалын үеийн аялал жуучлалын гол хэлбэр болов. Цагаан сарын хугацаанд олон газрууд баялаг агуулга бүхий соёлын аялал жуулчлалын ажиллагаа зохион байгуулжээ. Бээжин, Шаньши, Өвөр монгол зэрэг 12 муж хот ӨЗО “Биет бус соёлын өвөөр цагаан сараа тэмдэглэх, соёлыг айл бүхэнд хүргэх” цуврал ажиллагаа зохион байгуулав. “Музейд цагаан сараа тэмдэглэх” арга хэмжээ өргөн олон жуулчид болон хотын иргэдэд өргөнөөр хүрээлэгджээ.

Хятадын Аялал жуулчлалын хүрээлэнгийн \Соёл, аялал жуулчлалын яамны тоо баримтын төв\ судалсанаар, музей, галлерей, номын сан, шинжлэх ухаан технологийн ордон, түүх соёлын гудамж хорооллын жуулчдын харьцаа 40.5%,44.2%,40.6% болон 18.4% болж, төрөл бүрийн соёлын тоглолт сонирхсон жуулчид 34.8%-д хүрчээ. Үндэстний зан үйлийн арга хэмжээ, соёлын үзэсгэлэн зэрэг нь баярын өдрийн амьдралд баялаг агуулга оруулжээ. Бүх Хятадын шянь, шян, тосгонуудад баялаг агуулга бүхий соёлын аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж, сүмийн хурал, дэнлү, аялал жуулчлал соёлын тоглолт зэрэг ажиллагаа өргөн олон жуулчдыг татан хөдөө тосгонд очиж цагаан сараа тэмдэглүүлсэн байна. Гүзээлзгэнэ, жүрж түүх зэрэг нь хүүхэдтэйгээ аялан жуулчлах баялаг агуулга болжээ.

Үүнээс гадна, “Баяр баясгалант цагаан сар” ажиллагаа нь дэлхийн 133 улсын 396 хотод тоглолт, үзэсгэлэн, сүмийн хурал зэрэг 1500 гаруй удаагийн арга хэмжээ зохион байгуулж, гоё сайхан үлгэр ярьж, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124101098