Гадаадынхан "Хятадын цагаан сар"-ыг биечлэн мэдэрлээ
2019-01-31 09:02:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ Синьхуа агентлагийн гадаадад суугаа сэтгүүлчийн мэдээлснээр: Том оврын үндэстний симфони хөгжим "Дүньхуангийн дуут зураг", Хятадын төвд үндэстний бүжиг "Тэнгэр газрын хэнгэрэг", морин хуур, Хятадын Бээжин ший болон зэвсгийн эрдэм....2019 оны Хятадын цагаан сарын баяр тун удахгүй хүрч ирэх гэж байгаатай тохиолдуулан, "Баясгалант цагаан сар" цуврал арга хэмжээ дэлхийн улс орнуудад тоглогдож, Хятадын цагаан сарын баярын уур амьсгал баялхаж байна.

26-ны орой, Латвийн нийслэл Ригагийн Гранд Килдер концертын танхимд, Хятадын хоёр утаст хуур, ёочин, пийпаа, бишгүүр зэрэг үндэстний хөгжмөөр Латвийн нэрт хөгжим "Даугава гол"-ыг хөгжимдөж үзэгчдийн халуун хүрээллийг олов. Энэ бол Ганьсү мужийн Дуу бүжигийн театрын Ардын хөгжмийн хамтлагийн тоглосон Хятадын баруун бүс нутгийн үндэстний онцлогт найрал хөгжим болох "Ганьсү нутгаар аялах" гэдэг симфони хөгжлмийн нэг үзэгдэл юм.

Латвийн олон талын хүмүүс, Латвид суугаа элчин сайдууд, Хятадын цагаач иргэдээр бүрэлдсэн 600 гаруй үзэгчид тоглолтыг сохирхсон байна. Ардын хөгжмийн хамтлаг нь том оврын үндэстний ситфони хөгжим “Дүньхуангийн зурагт дуу”-наас хэсэгчлэн сонгосон хөгжим, “Хөөрхөн малика цэцэг”, “Ламухан”, “Малчидын шинэ дуулал” зэрэг хөгжмийг хөгжимдөв.

Латви улсын нэрт хятад судлаач, порофессор Высок, тоглолт дууссаны дараа тайзнаа гараад миний бие Ганьсү мужид очиж байсан, өнөөдөр Ганьсү мужийн Дуу бүжгийн театрын Ардын хөгжмийн хамтлагийн тоглолтыг сонирхоод миний сэтгэл маш өндөр байна гэв.

Хятадын уламжлалт арслан тоглуулах бүжгийн хэнгэрэг цангийн дуунд "Баясгалант цагаан сар"-ын уран сайхны тоглолт 26-ны өдөр Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотын үндэстний Маори зааланд нээлтээ хийв.

Хятадын төвд үндэстний “Тэнгэр газын хэнгэрэг” бүжиг, эртний Энэтхэгийн балатаная бүжиг, Хятадын багачуудын Бээжин жүжиг “Дао Мадань”, Хятад Европын хамтарсан дэвүүр бүжиг үзэгчдэд ихээхэн таалагдав.

Веллингтон хотын Олон ургальч соёлын холбооны дарга Чи Хүйфангийн танилцуулснаар, энэ удаагийн тоглолтод Веллингтон хотын 13 холбоо нийгэмлэг, 20 аймаг угсааны тоглогчид оролцож, үндэстний өвөрмөц уран сайхны тоглолтоор Хятадын цагаан сарын баярыг тэмдэглэжээ.

Шинэ Зеланд дахь Хятадын соёлын төвийн захирал Гүө Зүнгуан хэлэхдээ, "Баясгалант цагаан сар" бол Хятадын Соёл, Аялал жуулчлалын яамнаас дэлхийн хэмжээнд өрнүүлж байгаа брэндийн соёлын үйл ажиллагаа, өнөөдөр Шинэ Зеландын хэдэн арван аймаг угсааны тоглогч, үзэгчид хуран цугларч Хятадын цагаан сарын баярыг хамтаар тэмдэглэж байгаа нь Шинэ Зеландын олон ургальч соёл эе зохицолтой хамтран оршиж байгаа шилдэг уламжлалтай салшгүй холбоотой, Хятадын цагаан сар нь Шинэ Зеландын аймаг угсаануудын шинэ оноо угтах, аз хий морио даатгаж, улс хоорондын найрамдлаа зузаатгах сайн сайхан цаг мөц боллоо.

Шинэ Зеланд улсын Хөдөлмөрийн намын парламентын гишүүн Грег Оконнор хятад хэлээр цагаан сарын үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ: "Маори танхим хэмээх энэхүү тавцан нь Шинэ Зеландын аймаг угсаатнуудын соёлын ялгарлыг бэлэгдэж байгаа билээ. Цагаан сар нь дэлхийн Хятадын цагаач иргэдийн хувьд хамгийн чухал уламжлалт баяр, энэ жилийн цагаан сар нь мөн Шинэ Зеландын адил бус соёлыг хамтаар тэмдэглэх чухал цаг мөц боллоо” гэжээ.

Морин хуурын уянгалаг ая, гайхалтай хөөмий....Өвөр Монголын уран бүтээлчид 25-ны орой Шинэ Делид луу заан хослон бүжиглэсэн "Баясгалант цагаан сар" тоглолт болж, тухайн газрын Хятадын цагаач иргэд болон Энэтхэгийн иргэд үндэстний онцлог бялхсан өвтэгш үдэшлэг зохион байгуулжээ.

Уааан дэнлүү болон Хятад угалз Шинэ Дели хотын Срибүрэг театрыг цагаан сарын чимэглэлээр өвч гоёсон байлаа. Өвөр Монголын Баарин зүүн хошууны Улаанмөчир чуулгын "Магтаал", "Овоон дээрх уулзалт", "Түмэн агтын дэвэргээн", "Тал нутгийн хуримын ёслол" зэрэг дуу бүжиг болон “Хоёр хүний хүч”, "Цэцэгт бүжгийн айзам" зэрэг цирк, илбэ нь үзэгчдэд ихээхэн таалагджээ. Хөөмий “Баатрын магтаал”-ыг үзэгчид маш их сонирхов. “Үзэсгэлэнт сайхан миний нутаг” дуу эхлэхэд талбайд байсан Хятадын цагаач иргэд даган дуулцгааж байлаа. Хятад Энэтхэгийн урлагчид энэтхэг бүжиг “Баясал”-ыг хамтаар бүжиглэж Хятад Энэтхэгийн соёлын уусалцааг харуулав.

БНХАУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Лю Жаохүй хэлсэн үгэндээ, Хятад, Энэтхэгийн соёл иргэншил уусалцаж, маш олон хамтын өвтэй билээ. Өнөөдрийн тоглолт бол хоёр талын соёлын слилцооны халуун урсгал дахь нэгэн гоё сайхан давалгаан болов гэжээ.

Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд бөгөөд Иргэний агаарын тээврийн газрын дарга Прабху тоголтын нээлтийн үеэр Хятадын ард түмэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, цгаан сар бол Хятадын соёл иргэншлийг тээгч бэлэг тэмдэгрэхүү соёлын тэмдэг, дэлхийн улсуудад өдөр ирэхүйеэ ойлгогдож байна, энэ бол Хятадын соёлын зөөлөн хүчний илрэл мөн. Жил бүрийн цагаан сар болсоор олон арвин иргэд гэртээ харьдаг бөгөөд хурдны галт тэрэг зэрэг орчин үеийн тээврийн хэрэгсэл тэд нарт түргэн шуурхай үйлчилгээ хангаж байгаа нь нэг талаар Хятадын түргэн хөгжлийг харуулж, хүмүүсийг бишрүүлэж байна гэжээ.

"Баясгалант цагаан сар•Ид шидэт Бээжин Тяньжинь Хэбэй" үзүүлэг тоглолт 25-ны өдөр Амеркийн Калифорни мужийн Беверли хиллз хотод зохиогдон, АНУ-ын 500 шахам үзэгчид бүжиг, цирк, ардын дуу хөгжим, Бээжин ший, зэвсгийн эрдэм зэрэг тоглолт болон Бээжин, Тяньжин, Хэбэйн цагаан сарын соёл, угсаатны зүй зан үйл, эдийн засаг нийгмийн хөгжлийн гэрэл зургуудыг сонирхов.

Беверли хиллз хотын дэд дарга Мириш хэлэхдээ, Хятадын орон нутгийн онцлог бүхий тоглолт болон Хятадын биет бус соёлын өвийн үзүүлгээр дамжин Америкийн ард түмэнд Хятадыг ойлгох гэгээвч хангалаа. Хятадын урлагчид болон Америкийн иргэдийн солилцоо нь харилцан ойлголцол болон найрамдлыг нэмэгдүүлнэ гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Үүнээс гадна, Каир дхь Хятадын соёлын төв болон Каир дахь Италийн соёлын төвийн хамтран зохион байгуулсан “Баясгалант цагаан сар”—Хятад Италийн амтат идээний долоо хоног 26-ны өдөр Египетиын Каир хотноо нээлтээ хийв.

"Хамгийн том гурилын бөмбөлөг" болон "Хамгийн нарийн Рамен"-ны Гиннесийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Шаньшигийн гурилын урлагийн мастер Ван Жанлүн нээлтийн ёслолын үеэр зоргомол гоймон, Гуан Гүнгийн татмал гурил, спаржа гоймон, гурилаар бөбөлөг үлээх зэрэг гоц эрдмээ гайхуулж үзэгчдийн халуун алга ташилтыг олжээ.

БНХАУ-ын тогоочийн урлагийн төлөөлөгчид тухайн өдөр бас Египетийн Тогоочийн мэргэжлийн академийн оюутнуудад зоргомол гурил хийх, маоэрбүө, жювө зэрэг Шантшгийн уламжлалт гурилан хоол болон чихэртэй амтат төмс, гүнбао сам хорхой зэрэг Хятад хуургийн аргыг заажээ. \сурвалжлагч: Ли Дэпин, Ли Бинянь, Аүө Лэй, Жао Шюй, Тань Жинжин нэр\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124065724