“Жүн Шин 2D” хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2019-01-11 11:04:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шичангийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ\ Ли Гүөли, Ли Шяофань\ Хятадын сансар аялалын 2019 оны анхны нислэг энэ сарын 11-ний өдрийн 1 цаг 11 минутад Шичангийн дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3B зөөгч пуужингаар “Жүн Шин 2D” хиймэл дагуулыг хөөргөж, тойрог замд нь амжилттай оруулав.

Тус дагуул нь Хятадын шинээр судлан бүтээсэн чимээ холбоо радио нэвтрүүлгийн хиймэл дагуул бөгөөд Хятадын Радио, телевизийн хороо, Утасгүй дамжуулах хороо зэрэг байгууллагад үйлчлэх аж. “Жүн Шин 2D” болон Чанжэн-3B зөөгч пуужинг Хятадын Сансрын технологийн групп ХХК бүтээж, хөөргөх, хянан удирдах үүргийг Хятадын хиймэл дагуул хөөргөж хэмжин, удирдах системийн газар хариуцан ажиллажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123976683