Хөхнуур-Түвдийн өндөрлөгөөс 4000 жилийн тэртээх агуйн буурыг илрүүлэв
2019-01-10 16:57:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Археологичид саяхан Түвдийн Алигаас Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн хамгийн анхны балар эртний агуйн буур—Мэйлундапү агуйн буурыг илрүүлэв. Энэхүү буур нь Алигийн бүс нутгийн Гэжи шяньд оршиж, далайн түвшнээс 4600 мтер өргөгдсөн бөгөөд хоёр тусгаар агуйгаас бүрэлджээ. Нэг агуйн нь 1000 ам м талбайтай байсан бол нөгөө нь 250 ам м байлаа. Буураас шинэ чулуун зэвсгийн сүүлчийн үеийн балар эртний хүмүүсийн хэрэглэж байсан чулуун зэвсэгүүд илэрсэн нь одоогоос 4000 жилийн түүхтэй. Жөүкөүдяний “Бээжингийн хүн” зэрэг археологитой харьцуулбал тус буурын он цагжил нь хожуу боловч Хөхнуур-Түвдийн өндөрлөгт авч хэлбэл онцгой ач холбогдолтой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123973197