Цагаан сарын үеэр 2 тэрбум 990 сая зорчигч тээвэрлэнэ
2019-01-08 17:27:12 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Нутгаасаа гарч ажиллаж, суралцаж буй хүмүүс цагаан сарын үеэр нутаг буцаж, бүх Хятадын хэмжээнд зам харилцааны оргил үедээ ордог юм. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны сар шинийн үеэр зорчигчид давхардсан тоогоор 2 тэрбум 990 саяд хүрч, зорчигч тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс зохих хэмжээгээр нэмэгдэх болно. Тэр үед Хятадын төмөр зам, иргэний агаарын тээвэр, зам харилцааны салбар тээврийн хүч чадлаа нэмэгдүүлэх юм байна.

Энэ оны цагаан сарын тээвэрлэлтийн хугацаа 1-р сарын 21-нээс 3-р сарын 1 хүртэл нийт 40 хоног үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123962884