2030 он гэхэд Хятад улс дэлхийн жуулчдад хамгийн их таалагдсан орон болно
2018-11-09 11:17:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Английн Euromonitor Олон улсын зөвлөх компанийн 6-ны өдрийн таамаглалаар, 2030 он гэхэд Хятад улс Францийг орлож, дэлхий дээр жуулчдад хамгийн их таалагдсан орон болно гэжээ.

Тус компани нь Ангилийн нийслэл Лондонд болсон аялал жуулчлалын салбарын хурлын хугацаанд тус тайланг нийтэлсэн бөгөөд дэлхийн хэмжээнд энэ жил давхадсан тогоор нийт 1.4 тэрбум хүн хил дамнасан жуулчдыг хүлээн авсан нь өнгөрсөн оноос 5 хувь нэмэгджээ.Цөөн бус эдийн засгийн цогцүүдын 2018 оны эдийн засаг нь хүчтэй өссөн бөгөөд барагцаалахад энэ нь олон улсын аялал жуулчлалын орлогоыг 11 хувиар нэмэгдүүлэх магадлалтай. 2030 он болоход хил дамнасан жуулчдын тоо дахин 1 тэрбумаар нэмэгдэх болно гэжээ.

Бүх дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлт 8 жил дараалан эдийн засгийн өсөлтөөс давж, үүний ихэнхи нь Ази Номхон далайн орнуудад төвлөрч байдаг. Эдийн засгийн өсөлт хурдтай нэмэгдэж, дунд зэрэглэллийн шатны хүмүүсийн хүрээ цар өргөжиж, Ази Номхон далайн орнуудын хэрэглэгчдийн амралт, чөлөө цагийн цэнгүүний орлого нэмэгдэж, энэ онд гадаадын жуулчдыг хүлээн авсан хэмжээ нь 10 хувиар нэмэгдэж, дэлхий дахины дундаж өсөлтөөс хоёр дахин их байна.

Ази Номхон далайн орнуудад Хятадын байдал маш онц бөгөөд өнөөгийн өсөлтийн хэмжээгээр 2030 он болоход Францыг давж, дэлхий дээр гадаадын жуулчдад хамгийн таалагдсан орон болох болно.

Euromonitor компанийн аялал жуулчлалын ахлах судлаач Вальтер Хеерц хэлэхдээ, Ази Номхон далайн эдийн засгийн цогцууд визийн хязгарлалтыг аажмаамр хөнгөвчилж, бүс нутгийн хил дамнасан жуулчдад тохитой үйлчилгээ хангаж, хил нэвтрэн орж ирэх жуулчдын 80 хувь нь тус бүс нутгийн жуулчид болно. Нөгөө талаар, Азийн орнуудын зохион байгуулсан томоохон хэмжээний биеийн тамир спортын урарлдаанаар дамжин аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлжээ. Жишээ нь Японы Токиод зохион байгуулах 2020 оны зуны Олимпын наадам, Бээжин болон Чуулалт хаалга хамтран зохион байгуулах 2022 оны өвөлийн Олимп зэрэг болно.

Хеерц хэлэхдээ, “Аялал жуулчлал нь Хятадын эдийн засгийн гол чухал болох аж үйлсийн нэг нь байж, Хятад улс аялал жуулчлалын хөгжилд ашигтай бодлого болон үйл ажиллагааг санаачилснаас гадна, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалт болон үйлчилгээг сайжруулах талаар их хөрөнгө оруулалт хийжээ” эгжээ.

Бусад улс орнуудын хувьд, өсөлтийн “Гялс цэг” нь Египет, Тунис, Турк зэрэг улсуудад төвлөрч байна. Энэ хэдэн улс орнууд нь өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд улс төрийн тогтуун бус байдлаас аюулгүй байдлыг саатуулж, жуулчдын тоо улмаар багасч, өнөө жил ба ирэх жилээс нэмэгдэх боломжтой.

Судалгаанаас үзэхэд, Европын аялал жуулчлалын үйлс нь ирэх хэдэн жилд ерөнхийдөө өсөх хандлагатай бөгөөд өсөлтөд нөөлөлөх “Тодорхойгүй элмент” нь голдуу Англи улс Европын холбооноос гарах ауудал болно. Хэрэв Англи улс 2019 оны 3-р сарын сүүлчээр “Европын холбооноос салах” юм бол Европын холбоотой ирээдүйн хөгжлийн талаар гэрээ хэлэлцээр байгуулж чадахгүй бөгөөд 2022 он гэхэд хил дамнан аялах англичуудын тоо 5 саяар буурах бөгөөд англичуудын жуулчлах зорилтот орон болох Испанид аялах жуулдын тоо ихээр багасах болно. Мөн Испанийн аялал жуулчлалын орлогын 1/5 хувь нь Англи улсын жуулчдад түшиж байдаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123688847