Ганцмод-Линьхэ чиглэлийн улсын нэгдүгээр зэрэглэлийн автозам ашиглалтад ороход бэлэн боллоо
2018-11-08 16:36:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 6-ны өдөр сурвалжлагч Өвөр Монголын Зам харилцааны танхимаас ойлгосноор, 242 дугаар улсын замын Ганцмод-Линьхэ чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн автозамы хэсгийн ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болсон байна.

2015 оны 8-р сараас эхлэн тавигдсан 242 дугаар улсын зам нь улсын “Арван хөндлөн, арван гулд” ерөнхийлсөн тээвэрийн замын ажлын төслийн долдугаар хэсгийн барилгын төсөл бөгөөд хойноос бараа бүтээгдэхүүний тээврээр хамгийн том эх газрын боомт болох Өвөр Монголын Ганцмод боомтоос эхэлж, урагшаа Гуанши мужийн Чиньжөү хүрэх бөгөөд нийт урт нь 2700 км болно. Тус авто замын Өвөр Монгол дахь урт нь 543 км байж, Баяннуур хотын нутаг дахь уртын хэмжээ нь 213 км байна. Энэ нь мөн Баяннуур хотыг хойноос урагш холбосон ба олон улсын эрчим хүчний их замыг холбосон бөгөөд хойшоо Ганцмод боомтоор дамжин “Тал нутгийн торгоны зам”-ыг нэвтрүүлж, “Нэг бүс-Нэг зам” болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридортой холбогдож, урагшаа Жүн-Юань орныг туулж, Гуаншигийн Чиньжөү гарамаар дамжин “Тэнгисийн торгоны зам”-тай холбогдож, Хятадын умард хилийг баруун өмнөд бүс нутагтай холбосон зам болжээ.

Ойлгосноор, ашиглалтад ороход бэлэн болсон 242 дугаар улсын замын Ганцмод-Линьхэ чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн авто зам нь Ганцмод боомтоос эхэлж, төгсгөлийн цэг нь Бээжин-Түвд хүрэх хурдны замын Линьхэ дэх төлбөр хураамжийн өртөө хүрдэг. Нийт урт нь 183 км байж, Баяннуур хотын баялгийг нээн ашиглах, “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн стратегитай уусалцах ажлыг түргэтгэж, хилийн чанад дахь баялгйиг оруулж ирэн боловсруулах бааз байгуулж, Хятад Монголын эдийн засаг болон соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123684383