Хунань муж хуягт зарааг хууль бусаар арилжаалсан хэргийг илрүүлэв
2018-11-07 11:31:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хунань мужийн ой модны товчоо 4-р сарын 26-ны өдрийн ховордсон амьтан болон түүнээр хийсэн үнэт бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж, зөөвөрлөж, худалдсан онц ноцтой хэргийг нийтлэх хурал өчигдөр болов. Тус хэрэгт нийт 129 эрүүгийн сэжигтнийг баривчилж, 216 хуягт зараа, 66 кг хуягт зарааны хайрс, 20 ширхэг түвд бөхөнгийн эвэр болон бусад зэрлэг амьтан болон түүнээр хийсэн бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна. Үүний зэрэгцээ 18 сая юаний хууль бус мөнгийг хураав. Баривчлах ажил нь хууль бусаар хийлийн чанадаас Гуаншид оруулж дахин Гуанжөү хотод зөөвөрлөн тэндээс бүх улсын хуягт зараа хууль бусаар арилжаалж байсан хууль бус худалдааны сүлжээг нэг л дээр эвдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123676985