“Хятадын үндэстний цөөнхийн хөгжил ба хүний эрхийн дэвшил” сэдэвт арга хэмжээ болов
2018-11-06 17:20:59 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн улс орны хүний эрхийг хянан шалгах ажлын хэсгийн ХХХI хурлын үеэр Хятадын нийгмийн олон байгууллага нэгж энэ сарын 5-нд Швейцарийн Женев дэх үндэсний ордонд “Хятадын үндэстний цөөнхийн хөгжил ба хүний эрхийн дэвшил” сэдэвт арга хэмжээг зохион явууллаа. Улс орнуудаас Женевт суугаа байнгын дипломат ажилтан, олон улсын байгууллагын албаны хүмүүс, гадаад дотоодын иргэний байгууллагын төлөөлөл нийт 70 гаруй хүн уулзалтад оролцжээ.

Хятадын иргэний байгууллагын олон улсын солилцоонд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн нарийн бичгийн дэд дарга Лю Кай-Ян, “Хятад улс бол олон үндэстний цөөнхтэй орон. Иймээс үндэстний цөөнхийн хууль ёсны эрх ашиг, үндэстнүүд эрх тэгш, эвлэрэн нэгдэж, эвсэг зохицонгуй оршихыг баталгаажуулах үүрэгтэй юм” гэжээ. Хятадын Олон улсын солилцооны нийгэмлэгийн дарга Жан Жүньхао Хятадын үндэстний цөөнхийн бодлого, үндэстний цөөнхийн нутгуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулжээ. Хятадын Үндэсний цөөнхийн гадаад солилцооны нийгэмлэгийн гишүүн Или Шиьна төв засгийн газрын үндэстний цөөнхийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар авч буй арга хэмжээг жишээ баримттай тодорхойлсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123672227