2018 оны дэлхийн амь насны шинжлэх ухааны хурал болно
2018-10-08 16:54:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч 8-нд Хятадын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгээс ойлгосноор, 2018 оны дэлхийн амь насны шинжлэх ухааны хурал 10-р сарын 27-29-нд Бээжинд болох юм байна. Тус хуралд нобелийн шагналт 6 эрдэмтэн, олон улсад нэр хүндтэй олон академич зэрэг нийт 400 гаруй хүнийг урьж оролцуулах юм.

Тус хурлыг Хятадын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг, Шинжлэх ухаан технологийн яам хамтран зохион байгуулж эм эмнэлэг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны шинжлэх ухаан, био технологи, эдийн засаг, эрүүл мэндийн бодлого зэрэг салбарт “Эрдэм шинжилгээ, судалгаа, аж үйлдвэр, шинжлэх ухааныг түгээмэлжүүлэх”-ээр 3 хоног хуралдах юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123529750