Үндэсний монгол дижит эх баялгийн стандарт хэрэглээний голдлогот туршилтын тасаг Өвөр монголд байгуулагдав
2018-09-10 17:05:08 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ (Б.Болорцэцэг) 7-ны өдөр, Өвөр монголын хэвлэлийн группаас даачлан биелүүлсэн үндэсний шинжлэх ухаан технологийн тулгуурласан төсөл (монгол дижит хэвлэл)-ийн судалгааны үр бүтэмжийг нийтлэх хурал ба монгол дижит эх баялгийн стандарт хэрэглээний голдлогот туршилтын тасаг байгуулах ёслол Хөх хотод болов.

Шинжлэх ухаан технологийн тулгуурласан төсөл нь улс ардын аж ахуй нийгмийн хөгжлийн явц дахь шинжлэх ухаан технологийн шаардлагаар ерөнхийлсөн чанартай, ажил мэргэжил ба орон нутаг дамнасан шинжлэх ухаан технологийн хүнд чухал асуудлыг шийдвэрлэн технологийн талаар шувтлалт хийж аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн төлөө улсаас байгуулсан хүнд чухал төсөл болох юм. Өвөр монголын хэвлэлийн групп нь 2016 оны 12 сард улсын хэвлэлийн ерөнхий захиргааны зөвшөөрөлтэйгээр Өвөр монголын Дэлхий мэдээлэлжилтийн технологийн компани, Өвөр монголын Санхүү эдийн засгийн их сургууль, Өвөр монголын Мони соёл зуучлуурын компанитай хамтран монгол дижит хэвлэлийн судалгаагаар энэхүү төслийн байгуулалтад оролцож, 38 хүний бүрэлдхүүнтэй мэргэжлийн баг байгуулан хоёр жил гаруйн турш томоохон амжилт бүтэмж гаргажээ. Үүнд, олон улсын стандарт кодод суурилсан ios болон Android систем дээр ажилладаг уламжлалт монгол хэлний босоогоор бичих найруулуур, монгол хятад дижит хэвлэл ба нет сурган хүмүүжлийн ерөнхийлсөн үйлчилгээний үүлэн тавцан, олон хэлний бүрэн зуучит электрон худалдааны нетийн бүлэг нээн үйлдэх тавцан, Delehi Space олон хэлт дижит эх сурвалжийг хамтаар эдлэн харилцан солилцохыг удирдах систем, монгол электрон ном унших софт, олон хэлт тавцан алсалсан албаны иж тоног, олон улсын стандарт код дахь монгол үсгийн бүрэн зуучит хайгч,  Монгол хэлний тайлбар цахим толь, Монгол, Хятад толь ба Хятад Монгол толь зэргийг багтаасан 12 софт судлан бүтээж, хэвлэлийн эрхтэй 13 төрлийг бүртгүүлж, бүтээгдэхүүний төрөл зүйлд 2-ыг бүртгүүлэн үр бүтэмжийн төрөл зүйлд мөн 2-ыг бүртгүүлжээ.Үргэлжилсэн судалгааны амжилт бүтэмжийн талаар Даян монгол хятад оюунт сурган хүмүүжлийн тавцан, Даян монгол хэлний жишиг туршилт, монгол хятад хос хэлний оюунт сурган хүмүүжлийн хамааралтын систем, олон хэлт оюунт шилжил төгсгөл дэх түргэн чимээ үйлчилгээний хэрэглээний софт зэргийг багтаасан суурь софт, сурган хүмүүжил, хэвлэлийн хүрээ цараан дахь олон төрлийн хэрэглээний софтуудыг судлан бүтээжээ.

Хурлын үеэр, монгол дижит эх баялгийн стандарт хэрэглээний голдлогот туршилтын тасгийг албан ёсоор байгуулж Цай Жиншэн, Ань Шюминь, Жөү Чанлин, Гао Гуанлай, Фэй Лүн зэрэг салбарынхны нэр хүндэт 40 доктор, профессорыг энэхүү тасагтаа мэргэжилтнээр урьсан байна. Бас монгол хэвлэлийн үйлсийн стандартчилсан системийн байгуулалт, Даян монгол хятад оюунт хичээлийн танхим зэрэг судалгааны үр бүтэмжээ танилцуулсны хамт эдгээр судалгааны үр бүтээлийн талаар судлан ярилцжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001123404872