Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх уулзалтыг шууд дамжуулна
2018-09-03 11:45:12 Эх сурвалж: ХОРУ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 3, 4-нд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх уулзалт болно. Тус уулзалт "Хамтран ажиллаж, хамтдаа ашиг олж, Хятад, Африкийн хувь заяаны улам нягт  цогц нэгдлийг хамтдаа байгуулъя" уриан дор болох юм.

9-р сарын 3-нд, чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ажиллагаа Ардын хурлын танхимд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, Хятад, Африкийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үзэл баримтлалыг дурдан, Хятад улс цаашид Хятад, Африкийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санаачилгыг нийтлэх болно.

Энэ үеэр манай радио англи, араб, франц хэлээр нээлтийн ёслолыг шууд нэвтрүүлж, англи, араб, франц хэлний радио, хамтран ажиллаж буй гадаадын радио, CRI онлайн, араб, франц хэлний сайт, China Plus, Chinanews апп зэрэг индрээр шууд дамжуулан, англи, франц, араб, свахили, португаль зэрэг 40 хэлний сайт, фэйсбүүк, апп, твиттер зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах үүрэг гүйцэтгэх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123370906