11 орны сэтгүүлч Хятадад сурвалжлага хийж байна
2018-08-28 11:24:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

"Хятадын умард нутгийн технологийн дэвшлийг хараад гайхширч байна, эдгээр технологийг "Нэг бүс-Нэг зам"-ын орнуудад нэвтрүүлж, технологийн үр дүнг нь хамтдаа ашиглахыг хүсэж байна" хэмээн "Монголын мэдээ" сонины сэтгүүлч Бүдрагчаа хэлж байлаа.

Монгол, БНАСАУ, Пакистан, Энэтхэг зэрэг 11 орны хэвлэл мэдээллийн 16 байгууллагын 20 сэтгүүлчээс бүрдсэн сурвалжлагын баг 27-нд Харбин хотод 3 хоногийн дүн шинжилгээ хийжээ.

25-наас эхэлж сурвалжлагын баг "Нэг бүс-Нэг зам"-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн холболт сэдэвт уулзалтад оролцож, "Харбин Европын галт тэрэг" , цас мөсний парктай танилцсан юм.

"Харбин Европын галт тэрэг" Хармөрөн мужийн "Нэг бүс-Нэг зам"-ын хүрээнд байгуулж буй олон улсын логистикийн гол гарц бөгөөд 2017 оны сүүлчийн байдлаар Харбин өртөөнөөс "Харбин Европ чиглэл"-ийн галт тэргийг 665 удаа аялуулсан нь бараа тээврийн нийт хэмжээ 1.18 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123340283