Хулсны баавгайн олон улсын соёлын анхдугаар долоо хоногийн аян нээлтээ хийв
2018-08-24 10:31:47 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хулсны баавгайн нэрэмжит олон улсын долоо хоногийн аяны нээлт өчигдөр Бээжин хотноо боллоо.

Уг ажиллагаа нь “Хулсны баавгайн соёлыг дэлхий нийтээрээ хуваалцах нь” сэдвийн хүрээнд зохиогдож байгаа ба энэ үеэр панда судлалын судалгааны үр дүн, соёлыг дэлхий дахинд танилцуулахыг зорьж байна.

Нээлтийн үеэр хулсны баавгайг хамгаалж, судалсан үр дүн, олон улсын харилцаа ба ирээдүйн хөгжлийг зурагласан “Би бол Хятад Улсын хулсны баавгай” видео бичлэгийг үзүүллээ. Ингэснээр хулсны баавгайн соёлын эртнээс өнөөг хүртэлх гадаад харилцаанд үзүүлсэн хувь нэмрийг үзэгчдэд ойлгуулсан аж. Тус аяны хүрээнд Сычуань, Нью Йорк, Лондон зэрэг хотод цуврал арга хэмжээнүүд зохиогдоно.\Гэрэл зургийг CCTV.com\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123321337