Бээжингийн Олон улсын номын яармаг эхлэв
2018-08-23 16:49:31 Эх сурвалж: Ардын сүлжнээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн Олон улсын номын XXV яармаг болон Бээжингийн олон улсын XVI номын баяр өчигдөр Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвийн шинэ ордонд нээгдэв. Уг ажиллагаанд 93 улс болон бүс нутгийн 2500 гаруй хэвлэлийн байгууллагын 300 гаруй мянган шинэ номыг дэлгэн үзүүлж, цар хүрээгээрээ дэлхийн шинэ амжилтыг тогтоов.

Яармагт оролцсон улс болон бүс нутаг нь өнгөрсөн оныхоос 4-өөр нэмэгдэж, Ливан, Киргиз, Венесуэл, Панам анх удаа үзэсгэлэнд оролцов. АНУ, Их Британи, Франц, Япон зэрэг улс яармагт оролцохын зэрэгцээ Польш, Индонези, Унгар, Чех, Хорват, Серби, Орос зэрэг 30 орчим “Нэг бүс-Нэг зам” санаачилгатай холбоотой орнууд идэвхтэй оролцож байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлаг\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123316805