Шанхайн 75 жуулчны бүс тасалбарын үнээ 50 хувиар хямдруулна
2018-08-21 10:26:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Айпин\ Ирэх сарын 15-21-ний өдрүүдэд Шанхайн аялал жуулчлалын наадам болох бөгөөд энэ үеэр уг хотын 75 жуулчны бүс тасалбарын үнээ 50 хувиар хямдруулна гэж Шанхай хотын аялал жуулчлалын товчооноос мэдээлэв.

Энэ үеэр Шанхайн Дорнодын сувд радио, Телевизийн цамхаг, Шанхайн амьтны хүрээлэн, Диснейлэнд, Шинжлэх ухааны ордон, Байгалийн музей, Жинь Жян хүрээлэн зэрэг жуулчид олноор очих дуртай жуулчны бүсүүд бүгд хямдрал зарласан байх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123301588