Хятад улс “Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм”-ийг хэрэгжүүлнэ
2018-08-17 10:53:41 Эх сурвалж: ХОРУ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газраас саяхан "Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм"-ийг нийтлэв. Дүрэмд Хонконг, Макао, Тайваний иргэд эх газарт нийгмийн даатгал төлөх, ажил эрхлэх, сурах, эмчлүүлэх зэрэгт оролцож болох бөгөөд эх газрын 3 төрлийн эрх, 6 төрлийн үйлчилгээ, 9 хөнгөлөлттэй бодлого эдлэхийг тогтоож, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин сууж буй газартаа эх газрын иргэдтэй адилхан олон нийтийн үйлчилгээ хүртэхэд дөхөм болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, дүрэм нь нийт 21 заалттай байж, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин суух зөвшөөрөл авах нөхцөл, эдлэх эрх, өргөдөл гаргах журам, хуулийн хариуцлага зэргийг тодорхойлж тогтоон, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин суух өргөдөл авахад эрх зүйн үндэслэл хангажээ. Дүрэмд эх газарт хагас жилээс дээш хугацаатай хууль ёсны тогтвортой ажиллах нөхцлийг хангасан, хууль ёсны тогтвортой орон сууцтай, үргэлжлэн суралцах нөхцлийг бүрдүүлсэн оршин суугчид, хувь хүний хүсэлтийн дагуу Хонконг, Макаогийн иргэд эх газарт нэвтрэх бичиг баримттай, мөн Тайваний иргэд эх газарт нэвтрэх 5 жилийн хугацаатай бичиг баримтаар тухайн газрын нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад хандан оршин суух зөвшөөрөл авч болно хэмээн заажээ. Өргөдөл гаргагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дараа зөвшөөрлөө авах юм.

Дүрэм нь Хонконг, Макао, Тайваний иргэдэд үзүүлж буй бодит, дөхөм, хөнгөлөлттэй арга хэмжээ болж, ирэх сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэх нь.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123284340