Элсэн цөлд 18 жилийн хугацаанд 200 мянган мод тарьжээ
2018-08-14 10:44:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ма Юүньпин гэргийн хамт жимс түүж байгаа нь

Ма Юүньпин гэргийтэйгээ Өвөр монголын өөртөө засах орны Долон шяний Долоннуур суурины уугуул, Хуланшарга даага элсний өмнө захаар суурьшдаг. Тэдний нутгаар жилийн турш элсэн шуурга дэгдэж, тариан талбайг булан амьдрах нөхцөл муутай байв. Ма Юүньпинийх 2000 онд санаачилгаараа 246 гаруй га талбайг дааж авсан нь хүмүүсийн элэг доог болж байжээ.

“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэгчээр тэр хоёр зориг шулуудан үхрээ худалдан зулзаган мод худалдан авч гэрээ элсэн цөлд нүүлгэн, бага багаар элсийг засан 18 жилийн нүүрийг үзсэн байна. Одоо тэндхийн элсэн цөл 200 мянга гаруй модоор хучигдсан тул тэд тарималаа борлуулах, биологийн тэжээлийн үйлдвэр байгуулах зэргээр амьдралаа босгох замыг эрэлхийлсэн болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123266591