Түвдэд Тарагны баяр эхэллээ
2018-08-13 17:22:59 Эх сурвалж: Ардын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жил бүр уламжлал болон зохиогддог Түвдийн Тарагны баяр энэ сарын 11-нд Брайбун хийдэд болов. Тус өдөр уртаараа 40 м, өргөнөөрөө 37 м Шагжамуни бурханы хөргийг дэлгэн олон нийтэд харуулсан байна. Энэхүү Шагжамуни бурханы хөрөг нь 500 жилийн өмнөөс үүсэлтэй бөгөөд сүсэгтнүүд уг хөрөг рүү хадаг шидэж залбирал хүсэлээ даатгадаг.

Баяр нь энэ сарын 11-17-ны өдрүүдэд үргэлжилж мөн үеэр бурхны хөргийг үзүүлсээр байхын зэрэгцээ түвд жүжгийн тоглолт, үзэсгэлэн яармаг, морин эрдмийн үзүүлбэр зэрэг соёл, спорт, худалдаа арилжааны цуврал арга хэмжээ зохиогдох юм.

Тус баяр нь нийтийн он тооллын 11 дүгээр зууны дундаас үүссэн. 2006 онд Үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123263325