Өвөр монголын Эвэнк үндэстний өөртөө засах хошуу 60 жилийн ойгоо тэмдэглэв
2018-08-13 17:06:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Зөү Жяньпү, Цай Бүөтэн\ Өвөр монголын өөртөө засах орны Эвэнк үндэстний өөртөө засах хошууны 60 жилийн ойн баярын их хурал болон баяр наадам энэ сарын 12-нд Баянхошуу овооны энгэрт нижгэр болж өнгөрөв. Тус хошууны эвэнк, монгол, дагуур зэрэг үндэстний цөөнх түмэн өвөрмөц өмсгөл заслаараа гойж, ойн баяраа дуу хууртай тэмдэглэлээ.

Дагуур үндэстний ардын дуу, эвэнк үндэстний уламжлалт бүжиг, монгол үндэстний товшуур хөгжим зэрэг нь баяр наадмыг улам хөгжөөнтэй болгосон юм.

Уг хошуу нь 1958 оны наймдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан, 60 жилийн хүчин чармайлтаар мэдэгдэм амжилт олсон байна. Өнгөрсөн онд тус хошууны үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 10.05 тэрбум юаньд хүрч, 1978 оныхоос 291 дахин нэмэгджээ. Эдийн засгийн ерөнхий орлого 2.11 тэрбум юаньд хүрч, 1958 оныхоос 7535 дахин нэмэгдсэн бол хотын суурингийн иргэн нэг бүрд ноогдох орлого 29.148 мянган юань, малжих орны иргэдийнх нь 20.581 мянган юаньд хүрсэн аж.

Тус хошуу нь жаран жилийн турш үндэстний эв нэгдлийн ажлыг тасралтгүй ахиулж, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлснээр төрийн үндэстний гэрэг эрхлэх зөвлөлийн нэрийдсэнээр “Бүх Хятадын үндэстний бүлгэмдэл давшилтын ажиллагаа өрнүүлэх жишээч хошуу” болов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123262943