Хятадын Тайваний жуулчин Кенид усны үхэрт мөргүүлж амиа алдав
2018-08-13 10:18:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Найробийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жинь Жэн Лү Дүөбао\ Кени улсын нийслэл Найробигаас баруун хойш 95 км-ын зайд байрладаг Найваша нуурын жуулчны бүсэд хоёр өдрийн өмнө усны үхэр жуулчдыг мөргөснөөс Хятадын Тайваний нэг иргэн амиа алдаж, нэг хүн гэмтэв гэж тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Хятадын Тайваний хоёр жуулчин энэ сарын 11-ний өдрийн 15 цаг орчимд Найваша нуурын жуулчны баазын нуурын хөвөөнд зураг авахуулж байхад усны үхэр мөргөж, нэг нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн боловч амиа алдсан байна. Нөгөө хүн нь хөлдөө хөнгөн шархдсан байсан тул эмнэлгээс удалгүй гарсан аж.

Хятадаас Кенид суугаа Элчин сайдын яам тус хэргийг маш чухалчлан үзсэн бөгөөд тусгай албан хаагч томилж дахин иймэрхүү осол гарахаас зайлсхийх хэрэгтэй гэсний зэрэгцээ эндсэн хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123260583