“Цайны зам” олон улсын соёл аялал жуулчлалын наадам болж байна
2018-08-13 10:17:44 Эх сурвалж: Эрээн хотын сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эрээн хотын “Цайны зам” олон улсын соёл аялал жуулчлалын V наадам энэ сарын 3-нд Үлэг гүрвэлийн талбайд нээлтээ хийв.

Энэ удаагийн соёлын аялал жуулчлалын наадам нь "Найрамдал зам" бүжгийн аялгуунд хөшгөө нээж, "Chunga chunga", "Цэргийн бодол", "Энэ л зам" зэрэг олон олон гайхамшигт сайхан тоглолт нь үзэгч түмний сэтгэлийг догдлууллаа.

Мөн наадам энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Хятад, Монгол, Оросын томоохон хэмжээний загварын тоглолт, Улаанмөчирийн тусгай тоглолт, Бээжин дуурь, Ардын найрал хөгжим, хоёр хүний тоглолт, шидэт акробат, тал нутгийн дуулал зэрэг тоглолтоороо үзэгч түмэнд бэлэг барих юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123260370