Харвины Инженерийн их сургуулийн баг олон улсын усан доторх роботын уралдаанд түрүүллээ
2018-08-10 11:22:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын усан доторх роботын XXI уралдаан энэ сарын 6-нд АНУ-ын Сан Диего хотод өндөрлөв.

Хятадын цорын ганц оролцогч болсон Харвины Инженерийн их сургуулийн баг нь тус уралдаанд түрүүлсэн нь Хятадын их дээд сургуулиудаас анх удаа энэхүү уралдааныг тэргүүлсэн явдал боллоо. Уг уралдаан нь усан доторх роботын салбар дахь хамгийн өндөр зэрэглэлийн уралдаан тул салбарынхаа “ДАШТ” хэмээддэг. Оролцогчид робот усан дотор автоматаар асах, автомат аялалын шугам хайх, Торпедо харвах, тэмдэг тавьсан бодисыг харваж онох, харалтат бодисыг барих, чимээгээр байр тогтоох, усны түвшинд тогтсон цэгт гарах зэрэг даалгаврыг биелүүлэв. Ийнхүү Хятадын баг бүх төрлийн үүргийг амжилттай биелүүлж онцгойлон бодис барих шатанд 6 бөмбөг барьж 47 багаас шалгарсан байна.

Уралдааныг олон улсын автомат удирдлагатай системийн холбоо, АНУ-ын тэнгисийн цэргийн тоног төхөөрөмж судлах хүрээлэн хамтран зохион байгуулсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123250185