Хятад •Өвөр монголын тал нутгийн соёлын наадам 15 удаагаа зохиогдож байна
2018-08-09 17:00:04 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Бай Линди\ Өчигдөр нээлтээ хийсэн Хятад•Өвөр монголын тал нутгийн соёлын xv наадам “Миний Улаанмөчир” үндэстний шилдэг дуулалт жүжгээр хөшгөө сөхлөө.

Наадмын үеэр малчин тариачны уран сайхны тоглолт, Улаанмөчирийн шинэ бүтээлийн үзүүлбэр, Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх цуврал ажиллагаа, дотоод гадаадын соёлын солилцооны үзүүлбэр, Өвөр монголын өөртөө засах орны соёлын аж үйлдвэрийн III үзэсгэлэн худалдаа, тал нутгийн соёлын форум, гол сэдэвт концерт зэрэг олон арга хэмжээ зохиогдоно.

2004 оноос эхэлсэн тус наадам өмнө нь 14 удаа амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ нь Хятадын тал нутгийн соёлын алдартай наадмын нэг болсон юм. Наадам энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123247290