Бээжин-Тяньжины хоорондох галт тэрэг 350 км/цагийн хурдаар аялна
2018-08-09 11:26:37 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Хань Жяхүй\ Бээжин-Тяньжин хотыг холбосон галт тэрэг өчигдрөөс эхлэн шинэ маршрутаар аялж эхлэв. Тус Фүшинхао галт тэрэг нь 350 км/цаг хурдална гэж Хятадын төмөр замын Бээжин дэх товчооны групп ХХК-иас мэдээлэв.

Өмнө эдгээр хотуудын хооронд аялагчид 35 минут зарцуулдаг байсан бол одоо Бээжингээс Тяньжин хүрэхэд 30 минут зарцуулах аж. Тасалбарын үнэд өөрчлөлт орохгүй, нэгдүгээр зэрэглэлийн суудлын үнэ 88 юань, хоёрдугаар зэрэглэлийнх 54.5 юань хэвээр үлдэх юм. Шинэ маршрутаар аялснаар хоёр хотын хооронд зорчих хугацаа ийн богиносч, бүс нутаг ба эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123245683