Юүньнань мужид аянгад цохиуулж хүүхэд эндсэн осол гарав
2018-08-02 10:55:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Юүньнань мужийн Чюби шяньд энэ сарын 1-ний өдрийн үдээс хойш хүүхдүүд аянгад цохиуулсан осол гарч, үүний улмаас 4 хүүхэд эндэж, 3 хүүхэд шархдав.

Өчигдөр үдээс хойш 7 хүүхэд ууланд гарч мөөгөнцөр түүж байх үед гэнэт аянгат бороо орсонд тэд цугаар модон доор зогсон бороон далдалж байтал гэнэт аянга ниргэж 4 хүүхэд нь тэр доор нь эндэж 3 нь шархдсан байна.

Уг шяний Намын хороо, Засгийн газар 16 цаг 10 минутад мэдүүлэлт хүлээн авсан даруйхан эмчлүүлэх, авран туслах, гэрийн хүмүүсийг нь төвхнүүлэх ажлыг зохиони байгуулжээ.

Шахдсан гурван хүүхдийг эмнлэгт хүргэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар цөм амь насны аюулгүй. Тухайн газрын Засгийн газар, Иргэний хэргийн байгууллагаас эндсэн хүүхдийн гэрийн хүмүүсийг төвхнүүлэх ажлыг хийж бий.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123211293