Төвийн санхүүгээс нийт 140.09 тэрбум юаний ядуу хүчирдэлтэй иргэдийг аврах туслах мөнгө санхүүжүүлэв
2018-07-31 11:50:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юй Чюн-Юуань\ Бүс нутгийн ядуу хүчирдэлтэй хүмүүсийг авран туслах ажлыг дэмжиж төвийн санхүүгээс түрүүхэн 46.77 тэрбум юаний ядуу хүмүүсийг авран туслах мөнгө санхүүжүүлэв. Ийнхүү үүнээс өмнө 92.86 тэрбум юанийг нэгэнт санхүүжүүлээд байсан ба Шиньжянгийн Бинтуаний байгууллагад тохируулсан 460 сая юанийг оролцуулаад нийт 140.09 тэрбум юанийг санхүүжүүлэв гэж төрийн санхүүгийн байгууллагаас энэ сарын 30-нд мэдээлэв.

Эдгээр мөнгийг бүс нутгуудын доод баталгаат, нэн ядуу хүмүүс, түргэн тусламж, тэнүүчлэн гуйлга хийж байгаа ба өнчин хүүхдийн үндсэн амьдралын хэрэгцээг хангах зэрэг талд зохистой хуваарилан зарцуулах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123200871