Манжуурын гаалийн эхний хагас жилийн импорт ба экспортын нийт өртөг хос өсөлтийг биелүүлэв
2018-07-30 10:46:43 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эхний хагас жил Манжуурын гаалийн импорт ба экспортын нийт өртөг 19.22 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувь нэмэгдэв. Үүнд импортын нийт өртөг 12.12 тэрбум юаньд хүрч 1.6 хувь өсч, экспортын нийт өртөг 7.1 тэрбум юаньд хүрч 18.3 хувь өссөн байна.

Эхний хагас жилд тус гаалиар импортлосон бордоо, нүүрс болон хүрэн нүүрс, цаас хийгээд цаасан хавтан, нийлэг резин, аму будаа зэрэг бараа нэмэгдэв. Үүнд бордоог нийт 582 мянган тонн импортолж 17.1 хувь нэмэгдэв, нүүрс болон хүрэн нүүрс нийт 1.51 сая тонн импортлон  105.3 хувь өсч, цаас хийгээд цаасан хавтанг нийт 12 мянган тонн импортолж 115.3 хувь нэмэгджээ.

Уг гаалиар жимс самрын төрөл, автомашин, багаж хэрэгсэл,нарны эрчим хүчний батерей, метал боловсруулах, машин зэргийг илүү экспортолж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123195485