Сычуаны аж үйлдвэрийн хүрээлэнд болсон дэлбэрэлтээс 19 хүн эндэв
2018-07-13 10:51:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чэндүгийн энэ сарын 13-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Ди Жан Хайлэй\

Өчигдөр 18:30 минутын үед И Бин хотын Янчүнь аж үйлдвэрийн хүрээлэнгийн И Бинхэнда технологийн ХХК-д дэлбэрэлт болж, одоогийн байдлаар 19 хүн амиа алдаж 12 хүн гэмтэж бэртсэн. Тэдгээр 12 хүний биеийн байдал харьцангуй сайн байна гэж Сычуань мужийн аюулгүй байдлыг хянан байцаах товчооноос мэдээллээ.

Ослын улмаас гарсан галыг унтрааж, аврах хайх ажиллагааг явуулж дууссан байна. Сычуань мужийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс ослын газар дээр нь очоод байгаа бөгөөд дэлбэрэлт үүссэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123120688