Хятадын занарын хийн нөөц 1 их наяд шоо метрт хүрэв
2018-07-12 16:01:02 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Байгалийн эх баялгийн яамнаас энэ сарын 10-нд Хятадын уул уурхайн ашигт малтмалын нөөцийг танилцуулсан хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ оны эхний 4 сард Хятадын занарын хийн нөөц 1 их наяд гаруй шоо метрт хүрч, шинээр 100 тэрбум шоо метрийн нөөцтэй занарын хийн хоёр ордыг олборлосон байна.

Эдгээр нь Сычаний хотгорын Пэйлинь, Вэй-Юанийн занарын хийн орд юм. Байгалийн эх баялгийн яамны Уул уурхайн эх баялгийг хамгаалж хяналт тавих ажлын хэсгийн ахлагч Жюй Жяньхуа, "Сүүлийн жилүүдэд Хятад улс занарын хий олборлох талаар чухал ахиц гаргалаа. 2014 оны есдүгээр сараас эхэлж, Сычуаний хотгорын Пэйлинь, Вэй-Юань, Чаннин, Вэйрүн зэрэг 4 орд илрүүлж шинээр олборлосон нөөцийн нийт хэмжээ 1 тэрбум гаруй шоо метрт хүрсэн гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123116776