Хятадын авран хайх багийнхан Пукетэд хүрч очив
2018-07-09 18:50:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад иргэд зорчиж явсан усан онгоцнууд Тайландын Пукет арлын ойролцоо осолдсоны улмаас олон хүн эрсдээд байна. Энэ сарын 8-ний өдрийн 9 цагийн байдлаар Хятадын 41 иргэн амиа алдсаныг Хятад Улсаас Тайландад суугаа Элчин сайдын яамнаас нотлоод буй.

Тайланд улсаас зохион байгуулж байгаа авран хайх ажиллагаанд Хятадын Зам харилцааны тээврийн яамны харьяа Гуанжөүгийн аврах багийн 12 хүний бүрэлдэхүүнтэй багаас гадна Жээжангийн Гүн яны авран туслах баг хамт оролцож байна. Тэд шаардлагатай мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг авч явсан бөгөөд Тайландын явуулсан хөлөг онгоцоор ослын газар хүрч авран туслах ажлаа эхлүүлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123100066