Хятадын 9 мужид аадар бороо орно
2018-07-05 10:39:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төвийн цаг агаарын станцаас өнөө өглөөний 6 цагт аадар борооны шар сэрэмжүүлгийг нийтэллээ. Сэрэмжлүүлэгт өнөө өглөөний 8 цагаас 24 цагийн турш Жянсүгийн ихэнх нутаг, Аньхүйгийн төвийн ба өмнө зүгийн нутаг, Жэжангийн баруун хэсэг, Жяншигийн хойд хэсэг, Хубэйгийн зүүн ба баруун зүгийн нутаг, Хунаний хойд хэсэг, Чунчингийн зүүн хэсэг, Сычуаний өмнө хэсэг, Гүйжөүгийн хойд хэсгээр шүрүүн бороо орох магадлалтай хэмээжээ. Мөн Аньхүйгийн өмнө хэсэг, Жянсүгийн төвийн нутаг, Хубэйгийн баруун өмнө хэсэг, Чунчингийн зүүн хэсгээр аадар бороо орох бөгөөд хур тунадасны хэмжээ 40-60 мм-т хүрч зарим нутгаар 80 мм-ыг давахаар байгаа аж.

Түүнчлэн Гирин мужийн зүүн өмнө хэсэг, Ляонингийн зүүн хойд нутгаар бороотой өнжих ба зарим газар аянга бууж мөндөр орох гэнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123081928