Олон улсын найрал дууны наадам энэ сард Хөх хотод болно
2018-07-03 11:32:48 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Ши-И\ Өвөр монголын үндэсний урлаг жүжгийн хүрээлэнгээс зохион байгуулж буй "Хятад.Өвөр монголын олон улсын найрал дууны наадам-2018" энэ сарын 10-17-ны өдрүүдэд Хөх хотод болох гэж байна. Наадамд Унгар, Аргентин, Итали, Канад, Тайланд болон дотоодын гурван шилдэг найрал багийг багтаасан нийт 396 дуучин тус наадамд оролцохоор байна.

Наадмын үеэр Дэлхийн залуучуудын найрал дууны багийнхан Хөх хот, Бугат, Ордос зэрэг хотод сайн дурын тоглолт хийх юм.Үүний зэрэгцээ нэр алдартай дотоод гадаадын хөгжмийн зохиолч, удирдаачдыг оролцуулсан 2 удаагийн лекцийг зохион байгуулах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123062053