Улаанцав хот олон улсын яармаг зохион байгуулж байна
2018-06-29 20:00:37 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

Синьхуа нетийн Улаанцавын энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ 2018 оны Улаанцав-Монгол-Оросын олон улсын яармаг энэ сарын 28-нд Жинин дүүрэгт эхлэв. Тус яармагыг Улаанцав хот болон Монгол Улсын Улаанбаатар хотын ЗДТГ-аас “Нээлттэй харилцаж хамтын ажиллагааг байгуулах” гол сэдвийн хүрээнд хамтран зохион байгуулж буй. Уг яармаг нь ирэх сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр Хятад, Монгол, Орос улсад үйлдвэрлэсэн барааны яармаг, гурван улсын аж ахуйн нэгжийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум, сурталчилгааны уулзалт, “Талын монгол эгшиглэн” соёлын солилцооны тоглолт, гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Тус яармагт талуудын 300 орчим аж ахуйн нэгж оролцож байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123054609