Онлайнаар автобус дуудаж болдгийг та мэдэх үү?
2018-06-05 09:54:02 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадад онлайнаар такси дуудах нь аль эрт шинэ зүйл биш болжээ.

Гэсэн хэдий ч онлайнаар автобус дуудаж болдгийг та сонсож байсан уу? Өнөөдрийг болтол Хятадын зарим том хотуудад онлайнаар автобус дуудах боломжтой болсон бөгөөд эдгээрийг бүр төрийн өмчит автобусны аж ахуйгаас санаачлан зохион байгуулсан байна. Энэ нь уламжлалт аж ахуй интернетийг ашиглан өөрийгөө хөгжүүлж байгаа явдал бөгөөд цаашлаад зорчигчдын адил бус зорчих шаардлагыг хангаж, олон нийтийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлсэн явдал болжээ.

Зорчигчид зөвхөн “E автобус” гэх АПП-ийг гар утсан дэрээ суулган өөрийн хэрэгцээгээрээ аялах зам шугамаа зохицуулж болохоос гадна нэгэнт зохицуулагдсан автобусыг “захиалан” суух боломжтой аж. Хятадын Шэнь Жэнь хот нь онлайнаар автобус дуудах арга хэмжээг зохион байгуулсан хотын нэг болно. Тус хот 2016 оны 01 дүгээр сараас хамгийн анхны E автобусыг аялуулж эхэлснээс хойш одоог болтол нэгэнт ажлын өдрийн автобус, жуулчдад зориулсан автобус, түр зуурын захиалгын автобус, сургуулийн хооронд зорчдог автобус зэрэг олон тусгай автобусыг зохицуулсан байна. Шэнь Жэнь хотын E автобус өнөөдрийг болтол зөвхөн ажлын өдрийн автобусны зорчих шугамыг даруй 807 зохицуулсан бөгөөд 771 цахилгаан эрчим хүчний автобусыг ажиллуулахын зэрэгцээ 52.88 сая км зорчин, зорчигчдын тоо нийт 15.62 саяд хүрсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122937829