ШХАБ-ын хэвлэл мэдээллийн төв энэ сарын 6-нд нээлтээ хийнэ
2018-06-04 11:06:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Чиндао хотын Лаошань дүүрэг дэх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хэвлэл мэдээллийн төв \Гэрэл зургийг Ли Зыхэн\

Өвөрмөц онцлог бүхий “Хайэр” бүх дэлхийн шинийг эрэлхийлэх загварын судалгааны төвийн барилгыг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хэвлэл мэдээллийн төв болгон тохижуулаад байна. Тус барилгын хэв загвар нь уг хотын онцлогийг гүйцэд тодотгосон байдаг. Уг төв энэ сарын 6-ны өдөр албан ёсоор нээгдэж, сурвалжлагчдыг ажиллах орчноор хангаж эхлэх юм. Барилгын эзлэх талбай нь нийт 35 мянган ам.метр бөгөөд үнэмлэх олгох хэсэг, сэтгүүлчдийн нийтээр ажиллах талбай, мэдээ мэдээлэл дамжуулах өрөө, хэвлэлийн бага хурал зохион байгуулах танхим зэрэг нийт 29 өрөө тасалгааг бүрдүүлээд байна. Энд мөн сэтгүүлчдийг өрөө тасалгаагаа олоход нь туслах, эм эмнэлгийн үйлчилгээ авах, тэдний аюулгүй байдлыг хангах зэрэг бүх талын үйлчилгээг үзүүлэх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122932400