Хятадын соёл иргэншил 5000 жилийн түүхтэй гэдгийг нотоллоо
2018-05-30 17:09:38 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Хятадын үндэстний соёл иргэншлийн эх сурвалжийг судлах төсөл”-ийн амжилт бүтээлийг танилцуулах хэвлэлийн бага хурал болов.

Хятадын бүс нутгууд 5300 жилийн өмнөөс соёл иргэншлийн түүхэн үе шатанд аажмаар орж эхэлсэн байдаг. Нийгмийн ажиллах хүчний хувиарлалт, анги давхаргын ялгаа, төв хот, албадлагын шинжтэй эрх мэдэл зэргийн бүрдэл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн эх үүсвэрийн тухай мэдээллийг өргөтгөсөн.

“Хятадын үндэстний соёл иргэншлийн эх сурвалжийг судлах төсөл”-ийн амжилт бүтээл

“Хятадын үндэстний соёл иргэншлийн эх сурвалж болон эхний үеийн хөгжлийн ерөнхий судалгаа” буюу “Хятадын үндэстний соёл иргэншлийн эх сурвалжийг судлах төсөл”-ийн амжилт бүтээлийг танилцуулах хэвлэлийн бага хурал 05 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанд болж, Үндэсний Түүхийн дурсгалт зүйлийн товчооны орлогч дарга Гуань Чян холбогдох мэдээллийг нийтэд зарласан байна.

“Хятадын үндэстний соёл иргэншлийн эх сурвалжийг судлах төсөл”-ийн дагуу Хятадын үндэстний 5000 жилийн соёл иргэншлийн эх сурвалж болон эхний үеийн хөгжлийг илрүүлсэн байна.

Тухайлбал: Одоогоос бараг 5800 жилийн өмнө Хатан гол, Хөх мөрний дунд ба доод урсгалын сав газар болон Ши Ляо голын ай сав газруудад соёл иргэншлийн эхний шинж тэмдэг бүрдэж эхэлсэн байна. Мөн 5300 жилийн өмнө Хятадын нутаг дэвсгэрийн олон бүс нутгууд урьд хожид аажмаар соёл иргэншлийн үе шатанд орсон. Ойролцоогоор 3800 жилийн өмнө Хятадын дотоод нутагт соёл иргэншлийн боловсронгуй нөхцөл байдал бүрдэн, соёлын үр нөлөөг дөрвөн зүг найман зовхист түгээн дэлгэрүүлж, Хятадын үндэстний соёл иргэншлийн хөгжлийн төв хоймор, удирдан хошуучлагч орон болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122912714