Гүн уулан дахь хүүхдүүдийн гимнастикийн тамирчин болох мөрөөдөл
2018-05-16 16:39:55 Эх сурвалж: Синьхау агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

Бяцхан сурагч Шюй Зыхань \баруун гар талаас хоёр дахь\ Рунжян сумын залуу багачууд чөлөөт цагийн гимнастикийн сургуулийн гимнастикийн бэлтгэлээ хийж байгааг Синьхау агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Лю Шюй энэ сарын 15-нд очиж сурвалжилжээ.

Гүйжөү мужийн Мяо болон Дүн үндэстний өөртөө засах жөү нь Юеляншань уулаар хүрээлэгдсэн бөгөөд тус нутагт голдуу дээрх хоёр үндэстний иргэд олноор оршин суудаг Хятадын үндэсний зэрэглэлийн ядуу бүс юм. Гэвч энэхүү хил хязгаарын бага сум нь хэдэн арван жилийн турш хүүхдүүдэд гимнастик зааж дасгалжуулахаа зогссонгүй,харин ч гимнастикт авьяастай хүүхдүүдийн дунд үнэ төлбөргүй сургалт явуулсаар байна.Жил бүр 60 гаруй хүүхэд байнгын сургалтад хамрагдаж гимнастикийн алдартай тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхээр чармайдаг. 1972 оноос хойш тус сумын 21 тамирчин Гүйжөү мужийн гимнастикийн болон трамплайны багт орсон байна. Үүнд зургаа нь үндэсний гимнастикийн багт орсон бол 10 тамирчин төрийн аваргын зэрэглэлийн, таван тамирчин олон улсын аваргын зэрэглэлийн тамирчны цол авсан. Тэдгээрийн дотор 2014 оны гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн гишүүн, тамирчин Лю Рунбин багтаж байна. Рунжян сумын Гүйжөү мужийн спортын товчоо нь 2004 онд "Гүйжөүгийн гимнастикийн өлгий" хэмээн нэрлэгдэх болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122842387