Жянсү мужийн Наньтун хотын 120 метр өндөр янданг буулгав
2018-05-15 11:53:07 Эх сурвалж: Синтхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жянсү мужийн Наньтүн хотын Шиньшин дулааны цахилгаан станцын 120 метр өндөр янданг буулгав. \Гэрэл зургийг Шю Цунжюнь\

Жансү мужийн Наньтүн хотын Шиньшин дулааны цахилгаан станцын 120 метр өндөр янданг энэ сарын 14-ний өдөр тэсэлж нураав.

1996 онд байгуулагдсан Шиньшин дулааны цахилгаан станц нь 20 гаруй км дулаан дамжуулах хоолойтой, 100 аж ахуй нэгж, албан байгууллагыг дулаанаар хангаж ирсэн. Эрчим хүчийг хэмнэж бохирдолыг бууруулахаар төрөөс барьж буй бодлогын хүрээнд уг станцын үйл ажиллагааг 2016 оны наймдугаар сард зогсоогоод байсан юм. Янданг буулгаснаар жилд 530 гаруй тонн хүхрийн давхар исэл, 820 гаруй тонн азотын исэл болон 70 гаруй тонн утаа тоос гадагшлахгүй болно хэмээн тооцоолж байгаа ба үүнээс гадна 10 гаруй тонн нүүрс хэмнэх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122834373