Алшаа зүүн хошууны цагаан гоёоны соёлын анхдугаар наадам боллоо
2018-05-14 18:55:12 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Алшаагийн “Цагаан гоёо” брэнд бий болгож, цагаан гоёог шинжлэх ухаанч аргаар тарьж ургуулан, малчид тариачдын орлогыг нэмэгдүүлж, элсний өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Алшаа зүүн хошууны цагаан гоёоны соёлын анхдугаар наадам, шилдэг гоёо шалгаруулах уралдаан зохион явууллаа.

Тус арга хэмжээг Алшаа Зүүн хошууны захиргаа голлон зохион байгуулж, Өвөр Монголын Алшаагийн Цагаан гоёоны ХХК хариуцан хийж байна.

Уралдааныг хоёр үе шаттай явуулж, цагаан гоёоны урт, бүдүүний хэмжээ, гадаад байдал, онцлог шинж чанарыг харгалзан, нэг, хоёр, гуравдугаар байр, тусгай байранд нийт 26 нэрсийг шалгаруулах юм.

Уралдаанд 30 гаруй компани, хувь хүн, хоршоо, малчин тариачдын 2018 онд хураасан, 120 ширхэг цагаан гоёг шалгаруулах юм байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122830743