Вэньчуаний газар хөдлөлтийн дараагаар сургуулийн барилгыг хамгийн чанартайгаар барих болжээ
2018-05-14 13:02:54 Эх сурвалж: Синьхау агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Люеян шяний Тяньжинь сургуулийн сурагчид хичээллэж байгаа нь. \Гэрэл зургийг Ван Вэй\

2008 оны тавдугаар сарын 12-нд Вэньчуань шяньд газар хөдлөлт болсноор Шаньшигийн Ханьжүн хотын Люеян, Нинчян, Мяньшянь зэрэг олон шянийг нөлөөлж улмаар олон хүн гэмтэж бэртсэн. Иймд 10 жилийн дараа буюу өнгөрсөн сарын 23-нд Синьхау агентлагийн сурвалжлагч тухайн гамшигт өртсөн бүс нутагт очиж ажиллажээ. Ингэхэд тус бүс нутагт гамшгийн хохирол бүрэн арилж, цоо шинэ орчин бүрдсэн байна. Үүнд Тяньжинь хотоос үзүүлсэн тусламжийн хүрээнд орон сууц, сургууль, эмнэлэг зэргийг байгуулсан нь энгийн иргэдийн ахуй амьдралд ихээхэн хувь нэмэр болж чаджээ. Гамшгийн дараах барилгажуулалтын ажил одоогоор эрчимтэй үргэлжилж байгаа ба Ханьжүн хотынхон ч өөрсдөө хотынхоо эдийн засаг, нийгмийн хөгжилтийг түргэтгэхэд гар бие оролцож байна. Ингэснээр нутгийн иргэд гамшгаас үлдсэн айдас түгшүүр, гашуудлаа орхисон аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122828715