“Шинэ эрин үе•аз жаргалтай үзэсгэлэнт сайхан шинэ хил хязгаар” ажиллагаа Түвэдээс эхлэв
2018-05-08 17:11:14 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Лхасын 5-р сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ма Имэн, Лю Зымин\ Шинэ эрин үе•аз жаргалтай үзэсгэлэнт сайхан шинэ хил хязгаар” интернетийн гол сэдэвт ажиллагааны анхдугаар өртөө—Түвэд дэх аяллын хэвлэл мэдээллийн ярилцах хурал жич ажиллагааны эхлэлтийн ёслол 7-ны өдрийн үдээс хойш Лхасад явагдав. Төвийн интернетийн аюулгүй байдал ба мэдээ зангижилтын удирдах хэсгийн албаны интернетийн мэдээ мэдээлэл дамжуулах товчоо, ХКН-ын Түвэдийн өөртөө засах орны хорооны Суртал ухуулгын хэлтэс болон Интернетийн аюулгүй байдал ба мэдээ зангижилтын удирдах хэсгийн албаны холбогдох хариуцалгатан, төв болон орон нутгийн 18 гол чухал хэвлэл мэдээллийн нетийн сурвалжлагч хуралд оролцсон байна.

“Шинэ эрин үе•аз жаргалтай үзэсгэлэнт сайхан шинэ хил хязгаар” интернетийн гол сэдэвт ажиллагаа нь Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын онцлогт социализмын үзэл баримтлал болон ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг гүнзгий суралцаж туушлуулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүх Хятадын хэвлэл мэдээллийн фронт болох “Үндсэн шатанд гүнзгийрч, ажлын овор, зохиолын суртлаа сайжруулах” тухай төвийн шаардлагыг найдваржуулж, ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг аж ахуйн нэгж, хөдөө орон нутаг, сургуулийн хүрээ, хороолол, цэргийн хуаран, нетэд нэвтрүүлэх ажлыг ахиулахаар зорилтоо болгожээ.

Шинэ эрин үе•аз жаргалтай үзэсгэлэнт сайхан шинэ хил хязгаар” интернетийн гол сэдэвт ажиллагаа нь залгаад бас ӨМ, Шиньжян, Гуандүн, Гуанши, Хайнаньд хүрч сурвалжилж мэдээлэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122802131