Өвөр монгол Чингис хааны тахилгын оны хамгийн томоохон арга хэмжээ зохион байгуулав
2018-05-07 17:32:51 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын 5-р сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ, 6-ны өдрийн үдийн өмнө, билгийн тооллын гуравдугаар сарын хорин нэгэнд,Чингис хааны тахилгын оны хамгийн томооохон арга хэмжээ—Чингис хааны цагаан сүргийн их тахилгын наадам ӨМӨЗО-ны Ордос хотын Чингис хааны онгонд явагдав. Бүх Хятадын олон газраас ирсэн 100 мянга гаруй жуулчид энд цугларч, 99 чулуун шатыг алгуурхан давж, тэгш жагссан монгол гэр маягийн ордны өмнө энэхүү уламжлалт наадмын үйл явдлын ид шидийг мэдрэв.

Өглөөнөөс эхлэн жуулчид Чингис хааны онгонд цувралдан ирцгээж, зарим нь үндэстний хувцас заслаар чимэж, гартаа хадаг, хонины шүүс, цагаан идээ зэрэг тахилын зүйлс барин Чингис хаанд мөргөн бараалхав. 9 цагийн үеэр монгол үндэстний уламжлалт бэлэгдэл магтууны аялгуунд тахилын ёслолд оролцохоор ирсэн хүмүүс онгоны их харшид орж тахил оргөж эхэлжээ.

“Миний ээж өнөө жил 78 хүрч байгаа боловч жил бүрийн хаврын тахилгын арга хэмжээнд ирж оролцдог” гэж Үүшин хошуугаас ирсэн Нармаа хэлнэ. Тэр ээжтэйгээ 5-ны өдөр Чингис хааны онгонд иржээ. Үүшин хошуу эндээс 100 гаруй км зайтай, машинаар 2 цаг гаруй явдаг. Нармаагийн ээж жил бүр үндэстний хувцсаа өмсөн Чингисийн онгонд ирж гэрийн хүмүүсийнхээ төлөө даатгадаг.

Танилцуулснаар, Чингис хааны хаврын улирлын цагаан сүргийн тахилгын наадам нь жил бүрийн билгийн тооллын гуравдугаар сарын арван долооны өдрөөс хорин дөрвөн болтол явагдадаг, Чингис хааны тахилгын дотроо хамгийн ёслол төгөлдөр уламжлалт тахилгын арга хэмжээ юм. Билгийн тооллоор гуравдугаар сарын хорин нэгэн бол гол тахилгын өдөр, энэ өдөр хүмүүс 99 цагаан гүүний сүүг тахил болгон тэнгэрт өргөж, хүн ба байгаль хоёрын хоорондын эе зохицол, экологийг хамгаалах үзэл баримтлалыг илэрхийлж байдаг болохоор бас "Сүүн тахил" гэж нэрлэдэг. Уламжлалт соёлын онцлог бүхий энэхүү тахилын наалам нь өнөөг хүртэл нийт 800 гаруй жил уламжлагдаж байна.

2006 онд Чингис хааны тахилгыг БНХАУ-ын анхны биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан. Одоогоор, Ордос хот Чингис хааны онгоныг Чингис хааны түүх соёл судлалын төв болгохоор шаргуу ажиллаж, Чингис хааны тахилгыг Хятадын уламжлалт соёл болгон өвлөхөөр хичээн чармайж байгаа юм. Урьхан

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122796119